ЗөвлөгөөНийгэмОдуудСонирхолтой

Сэтгэл зүйч Г.Наранбаатар залууст уриалах нь :

Дөнгөж танилцсан хүнээс дараах асуултыг асуух нь байж боломгүй бүдүүлэг хэрэг:

  • Шашин шүтлэг
  • Гэрлэсэн эсэх
  • Нас
  • Цалин, орлого

Хэлж заншвал таныг улам сайхан харагдуулах үгс:

  • Баярлалаа
  • Уучлаарай
  • Болох уу?

Цахим орчинд:

  • Хувийн амьдралаа хувийн байлгах. Цахим орчин бол нийгмийн сүлжээ харин таны өдрийн тэмдэглэл биш
  • Уригдсан хэрүүл болгонд оролцоод байж болохгүй.
  • Мэдээллийн эх сурвалжийг шалгах. Үнэн, худал эсэхийг нягтлах

Олон нийтийн дунд:

  • Эхлээд гарга, дараа нь ор
  • Эхлээд инээмсэглэ
  • Эхлээд мэндэл

Тодорхой байлгах:

  • Давж болохгүй хил хязгаараа ойлгуулах
  • Инээдтэй биш байгаа бол хэлэх
  • Тэр талаар яримааргүй байгаа бол илэрхийлэх

Хүндэл:

  • Цагаа барь, бусдын болон өөрийн өдрийн цагийн хуваарийг бүү өөрчил.
  • За бол за, үгүй бол үгүй. Хэлсэндээ байж өөрийгөө хүндлүүл
  • Ярилцаж байх үедээ утсаар бүү оролд, бусдыгаа хүндэл

******************************

Хулгайч хоосон гэрийг тонодоггүй. Учир нь хулгайлаад байх зүйл байхгүй тул. Яг л үүнтэй адил танаас хулгайлах, авах зүйл байгаа учир тэр хүн тань руу дайрч гүтгэн доромжлож, харлуулдаг. Магадгүй тэр нь нэр хүндийг, анхаарлыг, дагагч дэмжигчдийг, итгэлийг, үнэт цагийг хулгайлахыг завддаг. Хулгайд эдгээрийг бүү алд, “хэт” зөөлөн бүү бай.

********************************

Энэ өдөр бол Яанаа гэж бодон сэрэх өдөр биш! Өөрөө өөрийнхөө толгой дээр титмээ тавь, өөрийгөө үнэл, Урагшаа гэж өөрийгөө зоригжуулаад хүсэж буй амьдралаа бодит амьдрал болгохын төлөө зүтгэ. Мянга мянган магтаал нийлж байж таныг урамшуулж чаддаг боловч хэдхэн муу үгс таныг сэтгэлээр унагаж чадах сул дорой сэтгэл зүйтэй байж болохгүй. Хүмүүс танд титэм амархан зүүсэн шигээ амархан тань руу ялгадас цацах болно

https://www.facebook.com/dr.naranbaatar

What's your reaction?

Related Posts

1 of 133

Leave A Reply

Your email address will not be published.