ЗөвлөгөөНийгэмСонирхолтойЭрүүл мэнд

Хүүхэд төрсний дараа ихсийг нь хаядаг. Гэтэл тэр дотор үүдэл эс байдаг. Хүүхдэд чинь 100 хувь таарах хүүхдийн чинь эс гэсэн үг.

Хүүхэд төрсний дараа ихсийг нь хаядаг. Гэтэл тэр дотор үүдэл эс байдаг. Хүүхдэд чинь 100 хувь таарах хүүхдийн чинь эс гэсэн үг. Өндөр хөгжилтэй оронд түүнийг нь төлбөрөө өгөөд хадгалуулдаг. Тэнд 200 жил ч хадгалах боломжтой. Хэрэв манайд уг лаборатори байгуулагдаад 20 жилийн дараа гэхэд технологи сайжирсан байна гэж үзвэл тэнд хадгалуулсан хүүхдийнхээ эсээр түүнд шаардлагатай үед эрхтнийг ургуулах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл хүүхэд бөөрний дутагдалд орлоо гэхэд нөгөө хадгалсан эсээс бөөр, элэг зэргийг ургуулчихна. Үүдэл эсээ ургуулж, хажуугаар нь оюутнуудад хичээл зааж, судалгаа шинжилгээ хийх орчин бүрдэх боломжтой юм байна.

Энэ бол Шинжлэх ухааны гайхамшиг юм. Бид ШУ-ндаа мөнгө зарах зайлшгүй шаардлагатай байна даа. Монголд үүдэл эс ялгаж авдаг эмчилгээ хийгдэж байгаа. Үүдэл эс ялгах эмчилгээ нь

1. Ихэсээс буюу дөнгөж төрөхөд

2. Яснаас

3. Хүний хэвлийн өөхнөөс тус тус ялгаж авдаг юм билээ. Одоо биднийг төрөхөд аваагүй учир Яснаас буюу Хэвлийн өөхнөөс авах боломжтой гэсэн үг юм. Яснаас авах хүндрэл ихтэй тул зөвхөн хэвлийн өөхнөөс авч байгаа юм билээ. /Өөх соруулах мэс засалтай ижил гэж ойлгож болно/ Ойролцоогоор 150000 орчим эс ялгаж авч байж эмчилгээ үр дүнд хүрнэ.

Ихэсээс авсан үүдэл эсийн хувьд шинэ эс учраас орчиндоо дасах чадвар муу. Харин насанд хүрсэн хүний үүдэл эс амархан дасан зохицдог гэсэн. Ирээдүйд олон эмчилгээ үүдэл эсээр хийгдэж хүмүүс өндөр насладаг болох юм байна. Тэр цаг хурдан ирж түмэн олон минь эрүүл энх байгаасай…

Source : https://www.facebook.com/Tuvdendorj.Khurts

What's your reaction?

Related Posts

1 of 138

Leave A Reply

Your email address will not be published.