НийгэмСонирхолтой

МАШИНЫХАА ЦОНХООР ТАМХИНЫ ИШ ХАЯБАЛ 10-50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас “Тамхины хоггүй хотыг бүтээе” аяныг /2020.10.29/ эхлүүллээ. Тиймээс зөрчлийн тухай хуулийн дагуу олон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнд торгууль ногдуулах арга хэмжээ авч, машины цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ.

Улаанбаатар хотын иргэдийн 700 мянга нь тамхийг өдөр тутмын хэрэглээ болгож, өдөрт л Нийслэл Улаанбаатар хотод 3.5 сая ширхэг тамхины иш хог болон хаягддаг судалгаа байдаг.

Иргэд олон нийтийн газар тамхи татахдаа зориулалтын тамхины цэгт татаж, ишийг нь ил задгай хаяахгүй мөн машины цонхоор тамхины ишээ хаяхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэхүү ажлын хүрээнд иргэдэд машиндаа хэрэглээд явах тамхины хогийг савийг эхний ээлжинд 10 мянга гаруйг иргэдэд үнэгүй тараахаар болжээ. Цагдаагийн байгууллагаас иргэдтэй хамтарч машины цонхоор тамхины ишээ хаях асуудал дээр хяналт тавин ажиллахыг мөн мэдээллээ. Дэмжээд шейрлээрэй

ШУУД ҮЗЭХ:

Source : mass.mn

What's your reaction?

Related Posts

1 of 35

Leave A Reply

Your email address will not be published.