ЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

САРМИС бол гайхамшиг юм ЭЛЭГНИЙ ХОРЫГ ТАЙЛЖ ЦИРРОЗ ҮҮСЭХЭЭС ХАМГААЛДАГ ба МАШ ОЛОН АЧ ТУСТАЙ

Сармисанд агуулагддаг сулфур суурьтай аллицин гэх бодис нь элгийг цэвэршүүлэхэд тун хэрэгтэй байдаг. Сармис нь элэгнээс мөнгөн ус, хоол хүнсээр дамжин орж ирсэн химийн бодисууд болон эстроген гэх мэт гармоныг цэвэрлэхэд нэн чухал.

Мөн сармис нь бактер вирүсийн эсрэг нөлөөтэй учраас хүний биеийн эсэргүүцлийг дэмждэг. Тиймээс та хоол хүнсэндээ сармисыг аль болох их хэрэглэх хэрэгтэй. Өдөрт хэдэн хумсыг идэхийг хичээж мөн сармисыг шингэн бэлдмэлийг хэрэглэж үзээрэй.

Сармисанд дундажаар ус 64-66%, азотлог бодис 6,7%, тос 0,06%, азотлог шим бус тэжээлийн бодис 26,3%, эслэг 0,77%, үнс 1,4% байдаг. Мөн эфирийн тос түүнийг хурц амт үнэртэй болгож өгдөг. Хүн төрөлхтөн ургамлын фитонцит чанарыг эмчилгээний зорилготой ашиглаж ирсэн төдийгүй сармисны фитонцит чанар нь нян устгах, мөөгөнцөр, бүдүүлэг бичил биетүүдийг устгах чадвартай боохыг тогтоожээ. Ийм ч учраас элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, анаагахын тулд идэх, түрхэх , хүлхэх, биедээ хадгалах, ханд уусмал бэлтгэн хэрэглэж ирсэн. Хэрвээ таньд сармиснаас харшлах зүйлгүй бол удаан хугацаар хэрэглэж болно.

Давуу сайн чанарууд

Хүч чадал нэмэгдэнэ – Зүрх болон булчинг илүү бүтээмж сайтай ажиллуулахад сармис тустай. Хэрэв та дасгал хөдөлгөөн хийдэг, фитнесст явдаг бол сармис хэрэглэснээр дасгалын үр дүн илүү сайн байх нь. Эртний Грект олимпын наадам болох үед тамирчид сармисыг сэргээш маягаар ашигладаг байжээ.

Дархлаа сайжирна – Ханиад томууг дарах хамгийн сайн эм бол сармис гэдгийг бид бүгд мэддэг. Учир нь сармисанд маш олон төрлийн аминдэм, биед ашигтай тослог, амино хүчил агуулагддаг. Мөн бактери, мөөгөнцрийг устгах үйлчилгээтэй “аллицин” гэх органик нэгдэл бас байдаг гэнэ. Гэхдээ дээрх бодисуудын үр нөлөөг хангалттай гаргахын тулд таны идэж буй сармис шинэхэн байх нь маш чухал.

Бусдыг татах чадвар нэмэгдэнэ – Сармис идсэн залуучууд бүсгүйчүүдийг татах чадвар нь нэмэгддэг гэнэ. Хэтрүүлэгтэй сонсогдож байж магадгүй ч энэ нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан зүйл гэнэ шүү. Сармисны эвгүй үнэр хүмүүсийг улам л үргээмээр санагдах ч харин эсрэгээрээ бололтой. Судлаачдын хэлж байгаагаар эр хүн та эсрэг хүйстнээ татмаар байвал болзооноосоо 12 цагийн өмнө хэдэн хумс сармис идэх хэрэгтэй аж. Учир нь нэг хоногийн өмнө сармис идсэн хүний биеийн үнэр маш тааламжтай болж бусдыг татах соронз мэт үйлчилдэг байна. Сармисанд байдаг микробын эсрэг бодисууд биеийн хөлсний хурц үнэрийг дарж сайхан үнэртэй болгодог ажээ.

Цусны даралт тогтворжуулна – Хэрэв танд цусны даралт ихсэх зовуур танд илэрдэг бол хоолны цэсэндээ сармисыг нэмэхийг зөвлөе. Сармис нь судсыг өргөсгөж даралт бууруулах үйлчилгээтэй. Даралтыг хэвийн хэмжээнд нь байлгая гэвэл өдөрт 4 хумс сармис идэх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна. Мөн сармис нь бие дэх хортой холестеролын хэмжээг 10-15 хувь бууруулдаг. Ингэснээр зүрхний өвчтэй болох, зүрхний шигдээс үүсэх эрсдэл 50 хувиар буурдаг байна.

Ой тогтоолт сайжирна – Хүчилтөрөгчийн исэлдэх процессын улмаас хүний тархи болон бие хөгширч байдаг. Бид хоол хүнс, хүчилтөрөгчийг шингээж “шатаадаг” ч тэднийг энерги болгон боловсруулдаггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам уг процесс нь биеийн эсүүдийг үхүүлж, улмаар арьс сулран өнгөө алдаж, оюун санаа ч мохдог байна.

Сармис нь тархины насжилтыг удаашруулах үйлчилгээтэй олон бодисууд, нэгдлүүдийг агуулдаг байна. Ахмад настангууд альцхаймерийн буюу зөнөх өвчнөөс сэргийлэхийн тулд, залуус ой санамжаа сайжруулж, тархины ажиллагаагаа сэргээхийн тулд сармисыг хэрэглэх нь маш үр дүнтэй аж.

Үс, арьс нөхөн төлжүүлнэ

Үс: Үсийг түргэн ургуулах, бэхжүүлэхийн зэрэгцээ үсний уналтыг илааршуулах чадалтай. Гэхдээ эдгээр үйлчлэлийн ашиг тусыг үзэхийн тулд сармисыг шууд хуйханд нөлөөлүүлэх хэрэгтэй. Үүнд хэрэгтэй хурц үнэргүй сармисны тос, шампунь гадуур худалдаалагддаг.

Арьс: Сармис нь арьсыг нөхөн төлжүүлэх үүрэгтэй “фибробласт” гэх эсэнд сайнаар нөлөөлдөг. Арьс өөрөө коллаген, эластин үүсгэх явцыг жигд хангахын тулд өдөрт хоёр хумс сармис идэхэд хангалттай.
Нарнаас хамгаалах: Сармисанд агуулагддаг бодисууд нь нарны хэт ягаан туяанаас шалтгаалж арьс хөгшрөхөөс сэргийлэх үйлчилгээтэй.

Шүдний өвчин намдаана – Бактерийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүдийг агуулдаг тул сармис нь амны хөндийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Цоорол үүсгэдэг бактериудыг устгахын зэрэгцээ үрэвссэн буйлыг хурдан хугацаанд эдгээнэ.

Жин хасна – Химийн цогц урвалын нөлөөгөөр сармисанд агуулагддаг “ажоэн” гэх бодис цусан дахь тусгай энзимийг идэвхжүүлж илүүдэл өөхийг шатаадаг байна.

Түүнчлэн сармис нь жин хурдан нэмэгдэх процессыг сааруулах замаар жин нэмэхээс сэргийлнэ. Сармис байнга хэрэглэснээр биед орох илүүдэл калори устдаг аж.

Шимэгч хорхойн өвчний үед – Цагаан хорхой хялгасан хорхойн өвчний үед өргөн хэрэглэнэ. Гэдэсний цагаан хорхойтох өвчний үед сармисны хандаар бургуй тавьж эмчилдэг. Уусмал бэлдэхдээ 200гр буцалсан усанд сармисны нэг ширхэг хумсыг жижиглэн хийгээд 12 цаг байлгасны дараа шүүж ханд бэлтгээд хэрэглэнэ. Эмчилгээний бургуй тавихын өмнө цэвэрлэх бургуй урьдчилан тавьсан байна. эмчилгээний уусмалыг бүдүүн гэдсэнд 5 минутаас доошгүй хугацаагаар байлгах шаардлагатай. Бургуйг өдөрт нэг удаа хоёр долоо хоног дараалан тавих шаардлагатай.

Амьсгалын замын өвчний үед – Ханиад томууны дэгдэлтийн үед шөлөнд жижиглэн буцалгаж хэрэглэнэ
Биеийн ерөнхий дархлал эсэргүүцэлийг сайжруулна. Ханиад томууны үед сармисыг утлагаар хэрэглэнэ. Утлага хийхдээ сармисны шүүсийг нэрмэл ус, 0,25%-ын новокайвны 1:3-ын харьцаагаар найруулж бэлтгэнэ. Нэг удаагийн утлагаар 2гр сармис орохоор бэлтгэнэ.

Арьс салстын өвчний үед – Шарх, шалбархай түлэнхийн идээт үрэвсэлийн үед сармиснй шүүстэй давсны уусмалаар арчихад идээ нь арилж эд эс амархан төлжинө. Үсний хугаралтыг зогсоох, үсийг бэхжүүлэхэд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 8-10 ширхэг хумс сармисыг жижиглэж хэрчих, эсвэл няцлана. Хэрвээ та хуурай үстэй бол тал хувьд нь ургамлын тосыг холино. Бэлдмэлийг үсний угт түрхэж 2 цаг байна_ дараа нь үсээ саван шингэн савангаар угаана. Ойролцоогоор 2-3сар, 7-10 хоногт нэг удаа энэ бэлдмэлийг түрхэнэ.

Зүрх судасны өвчний үед

Сармис нь цусан дах холестерины хэмжээг бууруулах чадвартай. Организм дахь хорт бодисын үйлчилгээг бууруулна. Сармис нь судасыг өргөсгөж цусны даралтыг бууруулж, зүрхний булчингий үйл ажиллагааг хэвийн байлгана. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Судасны уян хатан чанарыг сэргээж, цусыг цэвэршүүлж судасны хатуурлын товрууг уусгана. Зүрхний титэм судасны агшилт тархины судасны агшилтын үед онцгой нөлөөлнө. Сармисыг жижиглэн хэрчиж хэрэглэнэ. Хэрвээ зажилж хэрэглэвэл шүлсний булчирхайн ферментийн нөлөөгөөр ашигтай бодис задардаг. Дээрхи өвчний үед өдөр тутамд хэрэглэж болно. Үүний тулд өглөө бүр өлөн үедээ нэг ширхэг хумсыг буцалсан устай хэрэглээд 30-40 минутын дараа хоол идэх, ус ууж болно. Өдөр тутамд нэг шүд сармисыг идэхэд хоёр жилийн дараа зүрхний үйл ажиллагаа хэвийн байдалд орно.

Анхаар! Сөрөг нөлөө ч бас бий

Жирэмсэн болон хөхүүл үед сармис их хэрэглэх нь тохиромжгүй. Мөн 7 хүртэлх насны хүүхэд сармисыг бага хэмжээгээр идэх нь зөв.

Мэс засал хийлгэхийн өмнөх 2 долоо хоногт сармис хэрэглэж болохгүй. Судсыг өргөсгөх үйлчилгээтэй тул цус алдуулах эрсдэлтэй.

Зарим тохиолдолд арьсыг түлж болно. Иймд хэрэв та эмзэг арьстай бол хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

Сармис нь амьтанд хор болдог. Ялангуяа муур, япон үүлдрийн нохойнд сармис идүүлж огт болохгүй.

Сармисны бэлдмэлийг бөөрний өвчтэй, таталт өгдөг, артерийн хэт өндөр даралттай, элэгний архаг үрэвсэлтэй, жирэмсэн хүмүүст хэрэглэхийг хориглодог.

What's your reaction?

Related Posts

1 of 144

Leave A Reply

Your email address will not be published.