ЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Хүний ЭЛЭГ юунд дуртай болон дургүй байдаг вэ? МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

Элэг нь хоол боловсруулах эрхтэний нэг учраас өөрт нь зохисгvй хvнс хэрэглэхийг анддаггvй байна.  Элэгний vйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг дам эрхтэн бол нvд аж. Элэгний vйл ажиллагаа хэвийн бус хvний нvдэнд олон янзын зовиур илэрдэг байна.

Тухайлбал, нvд бvрхэж, хараа муудах, нvд загатнах, шарлах, мах ургах зэргээр мөн толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун хавирга дор хvндрэх, шилэн хvзvv хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжvvд илэрдэг байна. Гурван сар vргэлжлэх хаврын улиралын эхний хоёр сар гаруй хугацаанд хvний элэг, vлдсэн сар хvрэхгvй хугацаанд дэлvv, нойр булчирхай дэлгэрдэг байна.

Энэ vед хvний биеийн хий цусны гvйдэл бадарч шар ус ба хөлсний сvв нээгдэж биеийн илч гадагшилдаг байна. Элэг дэлгэрэх энэ цагаар хоол хvнсэндээ хайхрамжгvй хандсанаар дээрх зовиур илэрч элэг өвчлөхөд нөлөөлдөг гэнэ.

ЭЛЭГ ЮУНД ДУРГVЙ ВЭ?

антивотик, архи согтуулуулах ундаа, өтгөн хийцтэй цай, буцалгасан өтгөн аарц, халуун ногоо, кофе, шоколад, утсан хиам, утсан гахайн мах, утсан загас, хоносон хоол, цуу, кетчуп бусад амтлагч, шарсан төмс. Мөн гурилаар зуурч хийсэн аарц элгэнд маш муу ажээ.

ЭЛГЭНД ЮУ САЙН БЭ?

Харин Алим, алимны компот, лийр, усан vзэм, загас, тахиа, vхрийн мах, хярам, төрөл бvрийн байцаанууд, тvvхий лууван, цагаан будаатай хоол нэн сайн аж.

Элэг ямар үүрэгтэй вэ? Та мэдэх үү?

Элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн бидний биед байхгүй бөгөөд маш том лаборатори юм. Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал:

Цэвэрлэх – эм, бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүн, янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.

Нийлэгжүүлэх – цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.

Агуулах –эрдэс бодис, витамин, сахарыг хадгална. Эдгээрийг шаардлагатай цаг үед нь цус руу гаргаж энергийг үйлдвэрлэнэ.

Хувиргах – идсэн хоол хүнсний шимт бодисыг уураг болгон хувиргаж булчинг тань хєдлєхєд тусална.

Бодисын солилцоог зохицуулах – элэг нүүрс ус, өөх тос, уураг, витамин, даавар, фермент, эрдэс бодисын солилцоонд идэвхитэй оролцож зохицуулна.

Будагч бодисын солилцоонд оролцох- Цусны задралаас үүсдэг билирубиныг шүүрэх, холбох, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг ганц эрхтэн юм. иймээс бидний шээс шар, баас бор өнгөтэй гардаг. Энэ солилцоо алдагдвал арьс салс шарлаж, шээсний өнгө өтгөрч, баасны өнгө цайрдаг.

Цөс үүсгэх- цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцлөнө.

What's your reaction?

Related Posts

1 of 138

Leave A Reply

Your email address will not be published.