ЗөвлөгөөЭрүүл мэнд

Гар утас, Зурагт, Компьютер хүний нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Телевиз их үзэх, явж байгаа тээврийн хэрэгсэл дотор, эсвэл бүдэг гэрэлтэй орчинд ном унших нь хараанд муугаар нөлөөлдөг.Орчин үед хараанд эдгээрээс дутахааргүй муу нөлөө үзүүлдэг бас нэг хүчин зүйл гарч ирсэн нь компьютер юм.

1998 онд Америкийн анагаах ухааны оптометристууд буюу харааны чадвар шалгагч нарын холбооноос “Компьютерийн Харааны Хам” шинж (Computer Vision Syndrome, CVS) гэсэн шинэ нэр томъёог гаргаж ирсэн юм.

CVS нь компьютерийн дэлгэц ширтэн олон цагаар суудаг хүмүүст илэрдэг харааны онцлог гажиг юм. Компьютер байнга ашигладаг хүмүүсийн дийлэнх нь дөрвөн цаг тасралтгүй ажилласны дараа зовиурлаж эхэлдэг бол зургаан цагийн дараа бүгд ямар нэг байдлаар таагүйтэж эхэлдэг. Дэлгэцэн дээрхийг унших нь хараанд харьцангуй бага ачаалал үзүүлдэг бол мэдээлэл оруулах нь илүү хүнд ачаалал өгдөг.

Харин компьютер график, чатлах нь нүдэнд хамгийн их ачаалал өгдөг ажээ. Компьютерийн дэлгэцэн дээр гарч байгаа дүрс нь бодит зүйлсээс эрс ялгаатай болохоор хүний нүд тэдгээрийг таньж, эрчимтэй ажиллахад дасаагүйд хэргийн гол нь байгаа гэж үздэг.

Нүднээс дэлгэц хүртэлх зайг буруу сонгосон, өнгөний зохицол алдаатай, хараагаа ойр ойрхон гар, цаас руу шилжүүлэн ажиллах зэрэг нь нэмэгдвэл нүдэнд бүүр ч муу нөлөө үзүүлдэг. Гэхдээ компьютер нь ойрын харааг муутгаж, муу байсныг нь бүр муу болгодог өөр ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэдгийг эмч нар тогтоосон байдгийг хэлэх хэрэгтэй.

Нүд ядрах үед илрэх шинж тэмдгүүд ? Нүдний ядаргааг ихэвчлэн түр зуурынх гэж боддог. Иймд хүмүүс нүд нь хэсэг хугацаанд өвдөөд амарсны дараа эргэж хэвийн байдалдаа орно гэж үздэг. Харамсалтай нь нүдний ядаргаа нь глаукома болон астигматизм үүсэх шалтгаан болдог. Нүд хүн шиг ярьж чадахгүй ч ямар нэг зүйл болохгүй байгааг шинж тэмдгээр дамжуулан илэрхийлж байдаг байна. Нүд ядарсныг илтгэх шинж тэмдгүүдэд:

Нулимс гоожих, нүд улайх

Нүд хорсох

Толгой өвдөх

Гэрэлд мэдрэг болох

Зарим үед нүд хэт ядрах, ачаалласан мэдрэмж төрж болно. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл анхаарахгүй орхиж болохгүй.

Нүдний харааг хамгаалах аргууд ?- Шөнийн цагаар телевиз үзэх, компьютер ашиглахдаа нүдний хараагаа эрүүл байлгах хамгийн сайн арга бол орчныг бага зэрэг гэрэлтүүлэгтэй байлгах юм. Бага хэмжээний гэрэл нь нүдийг бага ядраадаг. Дэлгэцийн хаана гэрэлтүүлгийн эх үүсвэрийг байрлуулахдаа анхааралтай хандахгүй бол дэлгэцийг гялбуулж нүдийг хамгаалах бус улам ядраах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Цахим төхөөрөмжөөс түр завсарлага авч байх хэрэгтэй. Хэрэв та кино үзэж байгаа бол 30 минут тутамд нүдээ амраагаарай. Хэдэн минут өрөөний эргэн тойрноо хараарай. Нүдийг амраах зориулалттай хийж байгаа учраас хараагаа нэг объект дээр бүү төвлөрүүлээрэй. Эсвэл нэг минут нүдээ аниад амрааж болно. Эдгээр болон бусад нүдний дасгалууд нь нүдний ядаргаанаас урьдчилан сэргийлэхэд тусална.

Та нүдээ ойр ойрхон анивчих хэрэгтэй. Хэрэв та компьютер эсвэл цахим уншигч дээр хэрэглэж байгаа бол тогтмол завсарлага авч байгаарай. Мөн зурагт болон компьютерийн дэлгэцээс хангалттай хол сууж байгаа эсэхдээ анхаараарай. Нүдний ядаргаа тайлах, харааг сайжруулах нүдний витаминуудыг туршиж үзээрэй. Ocu-Plus зэрэг нүдний витамин дахь найрлага нүд болон харааг сайжруулахад үнэхээр нөлөө үзүүлдэг. Биеийн бусад булчингийн нэгэн адил нүдний эргэн тойрон дахь булчинг ч бас арчлах хэрэгтэй. Эдгээр нь нүдийг эрүүл байлгаж, амархан ядрахаас сэргийлж өгдөг.

What's your reaction?

Related Posts

1 of 126

Leave A Reply

Your email address will not be published.