ЗөвлөгөөЭрүүл мэнд

7 хоногт 3 удаа усанд сэлвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

7 Хоногт  3 удаа усанд сэлвэл таны биед ямар өөрчлөлт үзүүлэх вэ?
Усанд сэлэх нь магадгүй эрүүл бие , сэтгэлзүйтэй болгоход туслах тасалбар ч байж болох юм. Энэ нь зөвхөн биеийн хувьд эрүүл болгохоос гадна стрессийг бууруулж , аз жаргалын гормоныг нэмэгдүүлдгээрээ ач тустай.

1.Таны уушги чинь илүү сайн ажиллаж эхэлнэ.

Тогтмол усанд сэлэх нь өөрөө уушгийг эрүүлжүүлэх сайн арга билээ.Усанд сэлэх нь уушгинд йога хийхээс илүү сайн сайн үр дүн өгдөг .Учир нь сэлэх үед уушги, цээжний булчин илүү ажилладагт байгаа юм.

2.Таны үе мөч илүү бэхэжнэ.

Яагаад гэвэл сэлэх үед таны биеийн жин 90% хөнгөн болдог бөгөөд энэ нь үе мөчний өвчтэй хүнд төгс дасгал болдог юм.Тогтмол усанд сэлснээр үе мөчний өвчний эрсдэл буурах ба булчинг чангалж өгдөг юм.

3.Нурууны өвчин илааршина.

Хэрэв та нурууны архаг өвчтэй бол усанд сэлээд үзээрэй.Сэлэх үед таны нуруу бэхжих мөн өвдөлт намдаадаг байна.

4.Калор шатаана

7 Хоногт 3 удаа усанд сэлэх нь танд гайхалтай нөлөө үзүүлэх болно.30 минутын турш усанд сэлэхэд 500 калор шатах ба энэ нь алхсанаас 2 дахин илүү юм.

5.Хөгшрөлтийг удаашруулна.

Судалгаанаас үзэхэд 7 хоног тутамд 3-5 удаа 3500-5000метр сэлэх нь хөгшрөлтийг жилээр ч биш хэдэн арван жилээр удаашруулдаг нь тогтоогджээ.Яагаад гэвэл сэлснээр булчин чангарч хөгшрөх үйл явц удааширдагтай холбоотой.

6.Илүү сайн унтдаг болно.

Хэрэв та нойрны асуудалтай бол энэ танд сайхан санагдах байх . Сэлэх нь нойргүйдлийн өвчнийг эмчилдэг гол дасгал юм.

Source : brightside.me

What's your reaction?

Related Posts

1 of 133

Leave A Reply

Your email address will not be published.