LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтойЭрүүл мэнд

Оффисын ажилчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг 10 муу зуршил

Оффисын ажилчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг 10 муу зуршил

Эрдэмтдийн хэлдэгээр удаан суух нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. Тэд үүнийг “суух өвчин гэж нэрлэдэг. Нурууны асуудал нь маш түгээмэл асуудал бөгөөд удаан суух нь ар мөр,гар ,хөлний булчинд ачаалал үүсгэдэг. Тийм учраас суухдаа алдаа гаргахаас зайлсхийж , мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагах хэрэгтэй.

1.Нүдээ дэлгэцтэй ижил төвшинд байлгаж болохгүй.Таны нүд дэлгэцнээс дээшээ 5-7см дээр байх ёстой. Ийм байрлалд та толгойгоо эргүүлэх шаардлагагүй. Ингэснээр та дэлгэцээ ч бас бүтэн харах боломжтой юм. Дээрээс нь таны хүзүү,нуруу илүү амар байх болно.

2.Нуруугаа сандалны түшүүрэгтэй зэрэгцүүлж байрлуулах хэрэгтэй.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр нуруугаа сандлын ар талтай зэрэгцүүлэх хэрэгтэй. Аль болох урагшлахгүй байх хэрэгтэй. Энэ нь удаан хугацааны турш суусны дараа ядарсан байх үед чухал юм.

3.Хөлөө газраас хөндийрүүлж болохгүй

Хөлөө шалан дээр байлгах үедээ өвдгөө ийм өнцгөөр байлгах нь их зүгээр . Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр өсгийтэй гутал өмсөх эсвэл хөл нүцгэн байх нь илүү дээр сайн байдаг.Хэрвээ сандалныхаа өндрийг зөв тохируулж чадахгүй бол хөл амраагч ашиглана уу!

4.Хөлөө битгий ачиж суу.

Ширээний ард сууж байхдаа хөлөө ачиж суух нь буруу гэсэн судалгаа байдаг. Эмч нарын хэлснээр нь энэ нь цусны даралтыг ихэсгэдэг.Үүний оронд та бүхэн хөлөө ачмаар санагдсан үедээ дасгал хийхийг зөвлөж байна.

5.Бөгтийх хэрэггүй.

Ширээний ард суухад бөгтийхгүй байх их хэцүү тийм учраас үүнд зориулсан бүтээгдхүүнүүд их байдаг .Тэр бүтээгдхүүнүүд нь бөгтийхгүй байх зуршилтай болгоход сайн нөлөө үзүүлнэ.

6.Өөрийнхөө биеийн хүслээр суудлаа тааруулж болохгүй.

Та суудлынхаа өндрийг маш олон төрлөөр өөрчилж болох ч энэ нь бага зэрэг л өөрчлөлт авчирна.Зарим мэргэжилтнүүд сандалгүйгээр босож ажиллахыг зөвлөдөг. Энэ нь танд бөгтийх боломж олгохгүй.

7. 30 минут тутамд завсарлага ав.

Эмч нарын хэлж байгаагаар удаа суух нь булчингийн ядаргаа үүсгэдэг. З0 минут тутамд завсарлага авч дасгал хийх нь үр дүнтэй.

8.Ширээнийхээ өндрийг зөв тохируул

Сандал болон ширээнийхээ өндрийг зөв тохируулахыг зөвлөж байна.Үндсэндээ хөл чинь 90 градус өнцгөөр нугаларч байх ёстой.Эхэндээ хэцүү байх боловч яваандаа дасчихна.

9.Гарны түшлэгтэй сандал ашигла.

Ажлаа хийж байхдаа гараа зөв байрлуулахаа мартаж болохгүй. Ерөнхийдөө 75-90 градус байхад зүгээр. Ингэснээр нурууны өвдөлтөөс сэргийлж чадна.

10.Ажиллаж байхдаа чихэвч ашигла.Завгүй ажиллаж байхад хэт олон анхаарал сарниулах тохиолдол гардаг. Утсаар яриж байхдаа чихэвч хэрэглэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Ингэснээр таны толгой зөв байрлалд байж , нурууны өвдөлтөөс сэргийлж чаддаг. Та өөрийнхөө буруу зуршлыг анзаарав уу? Харин одоо аль аргыг хэрэглэмээр байна.

Шейрлээд Оффис ажилтай найз нөхдөө Меншион хийгээрэй найзууд тань хэрэгтэй байх

Source : brightside.me

What's your reaction?

Related Posts

1 of 143

Leave A Reply

Your email address will not be published.