ЗөвлөгөөЭрүүл мэнд

6 төрлийн батга ба түүний гарах шалтгаанууд МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ!

6 төрлийн батга ба түүний шалтгаанууд МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ!

Батгыг үрэвсэлт ба үрэвсэлт бус гэж хуваадаг. Үрэвсэлт батга нь үрэвсэлт бус батгаас хүнд байдаг тул эмчид хандах хэрэгтэй.

1.Цагаан батга

Цагаан батга нь үрэвсэлгүй бөгөөд бага зэрэг овойлттой улаанаар хүрээлэгдсэн цагаан голтой байдаг.Зарим тохиолдолд голдоо үстэй байдаг. Шалтгаан :Тоос шороо , тослог , үхсэн арьсын эсүүд арьсны нүхийг бөглөснөөс болж цагаан батга үүсдэг.

2.Хар батга

Цагаан батгатай ижил үрэвсэлгүй батга бөгөөд голдоо хар өнгөтэй тойрсон арьс нь хэвийн байдаг. Шалтгаан: Хар өнгөтэй байгаа нь тоос шорооноос шалтгаалсан гэсэн үг биш юм . Харин арьсны нүх сүв томорч , үсээр бөглөгдсөн байна гэж ойлгох хэрэгтэй .

3. Идээт батга

Папули нь арьсны гадаргуу дээр байрладаг үрэвсэлт батга юм.Ихэвчлэн улаан өнгийн товгор байдаг. Томроод товойгоод ирэхээрээ ягаан хатуу болдог. Хэдий нүдэнд харагдахуйд том ч гэсэн өргөснө гэсэн гэж айх шаардлагагүй.

Шалтгаан:

  • Арьсны халдвар (Molluscum contagiosum)
  • Жижиг цусны судасны хөгжил (интоорын ангиома)
  • улаан мэнгэ
  • үү үүсэх
  • Харшлын нөлөө

4. Гүн идээт батга

Идээт үрэвсэл нь том , зөөлөн , дугуй хэлбэртэй байдаг. Цагаан голтой байдаг ба улаан арьсаар хүрээлэгдсэн байдаг. Яг л дотроо идээтэй цагаан батга л гэсэн үг.

Шалтгаан:

  • Хоол хүнс болон орчин тойрны нөлөөтэй харшил
  • Шавжанд хазуулах(хортой)
  • Нүх сүв тос болон үхсэн арьсны эсээр бөглөрөх

5. Гүвдрүүт батга

Арьсны гүн хэсэгт байрладаг , өвддөг , хатуу энэ батгын зангилаа батга гэж нэрлэдэг. Энэ нь хүндэрч толбо болон сорви үлдээдэг. Шалтгаан:

-Үрэвсэлт батга гэж тооцогддог энэ батга нь арьсны гүн дэх бохирдлоос үүсдэг.

6. Гүн үрэвсэлт батга

Халдвар авах үед үрэвсэж эхэлдэг.Идээтэй байдаг ба дунд зэргийн өвдөлттэй байна.Цистийн батга нь цагаан эсвэл улаан өнгөтэй , зөөлөн байдаг ба арьсны гүнд байрладаг. Энэ нь сорви болон толбо үүсгэдэг. Шалтгаан: -Халдвар

Source : brightside.me

What's your reaction?

Related Posts

1 of 126

Leave A Reply

Your email address will not be published.