LifestyleЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Өдрийг эрч хүчтэй болгох 7 дасгал

Өдрийг эрч хүчтэй болгох 7 дасгал

Өглөө дасгал хийх нь бие махбодь болон оюун санааны хувьд хамгийн сайн.Өөрийгөө зовоох шаардлагагүй. Харин өглөө сэрэхдээ энгийн дасгал хийхэд л хангалттай.Энэ нь таныг эрч хүчтэй болгох болно.

  1. Эрвээхэй байрлал


Эрвээхий байрлал нь тэнцвэржүүлэх ба маш сайн амраадаг.

  • Дээшээ харж хэвтэн хоёр хөлөө газраас хөндийрүүлэхгүйгээр улаар нь нийүүлээрэй.
  • 1 гараа газар тавин нөгөө гараа ходоодон дээрээ байрлуулаарай.
  • Амьсгаа аван гаргах зарчмаар 10 удаа хийгээрэй.

2. Планк байрлал

Планк бол маш үр дүнтэй. Энэ нь хэвлий , нуруу , хүзүүг чангалдаг.

  • Суниахтай адил байрлал аваад , тохойгоороо тулан тэнцвэрээ олоорой.
  • 20 секундын турш бариад 30 секунд амрах зарчмаар 3 удаа давтаарай.

3. Нярай хүүхэд байрлал

Нярай хүүхэд байрлал нь хөлийн сунган нурууг чангалдаг. Их амархан.

  • Дээшээ харж хэвтээд
  • Хөлнөөсөө гараараа бариад хөлөө түлхэж өгнө.
  • Өвдөгөндөө цээжээ хүргээд амьсгал авч гаргана.
  • Энэ байрлалаараа 5-10 удаа амьсгаа авч гаргана.

4. Хагас Гүүр байрлал

Хагас гүүр байрлал нь бүхэл биеийг сунгаж чангална.

  • Гараа газраас хөндийрүүлэхгүйгээр хөлийн улан дээр тогтож 45градус үүсгэнэ.
  • 30 секунд барьж удаанаар буулгана.
  • 3 удаа давтана.

5. Хөл өргөх байрлал

Хөл өргөх байрлал нь гэдэс болон өгзөгний булчинг сайжруулна.

  • Дээшээ харж хэвтээд гараа газарт байлгана.
  • Хөлөө дээш өргөн 90 градус үүсгэнэ.
  • Удаанаар дээшлүүлж доошлуулна.
  • Хөл тус бүрээр 10 удаа хийнэ.

6. Хүзүү ба мөр дасгал

Компьютерийн ард удаан суудаг хүмүүст энэ дасгал тохиромжтой. Зураг дээрхийг дуйраагаад хийгээрэй.

  • Нуруугаа тэгшлээд зүүн гараа толгойндоо хүргэн баруун гараа ар дагзандаа
    хүргээрэй.
  • Тохойндоо хоёр гараа сөөлжлөөд хүргээрэй.Чих хавьцаа.
  • Энэ байрлалаараа 20 сек орчим бариарай.
  • Гар болгоноороо 3 удаа хийгээрэй.

7. Хамраараа амьсгалаад дуусгана.

Энэ дасгал нь бүхэл биеийг тайвшруулж амраах болно.

  • Дээшээ харж хэвтэнэ.
  • Биеэ амраана.
  • Хамраараа амьсгал авч гарган бүх биеэ мэдрээрэй.

Та өглөө дасгал хийдэг үү? Өөрийнхөө хийдэг дасгалаа comment хэсэгт хуваалцаарай.

Source : brightside.me

What's your reaction?

Related Posts

1 of 145

Leave A Reply

Your email address will not be published.