НийгэмЭрүүл мэнд

УОК: Хөл хориог ирэх мягмар гарагаас хойш дахин сунгаж магадгүй

Дотуур байрны оюутнуудад хүнс тараах үүргийг БСШУ-ны сайдад даалгасан. Харин МСҮТ-ийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хариуцна. Нэмэлтээр витаминжуулах, дархлаажуулах ажил хийнэ. Тухайн их сургуулийн төрийн, хувийн гэдгийг үл харгалзан энэ ажлыг хийнэ.

Бид өнөөдөр БНСУ-аас өндөр хүчин чадал бүхий оношлуур хүлээн авлаа. Маргаашнаас эхлэн нийслэлд 11 цэгт оношилгоо авч эхэлнэ. Ойрын болон дам хавьтлын хүмүүс рүү холбогдон, та тэр хаягт очиж, шинжилгээгээ өгөөрэй гэж чиглүүлнэ.

Нийтийн тээвэртэй холбоотой буруу ойлголт түгжээ. Иргэд хувийн унаагаараа зорчих эрхтэй. Улсын хэмжээнд 6000 хүн хөл хорионд хяналт тавин ажиллаж байна. Тэдэнд бүгдэд нь заавар өгсөн. Иргэдээс нийтийн тээврээр зорчихыг шаардах учиргүй.

Сэлэнгэ аймгийн гэр бүлийн ойрын болон дам хавьтлуудыг тогтоож дууслаа. Эндээс эмчилгээ, тандалт судалгааны 2 баг Сэлэнгэд очиж ажиллаж байна. Франц иргэн манай улсад ирснээс хойш бид тандалт судалгааг шуурхай хийх ажилд туршлагажсан. Мэдээллийг нэг цэгээс шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байна. Албан ёсны мэдээлэлд л итгээрэй. Ирэх өдрүүдэд гэртээ байгаарай гэж хүсье. Бид хамтын хүчээр энэ аюулт өвчний дэгдэлтийг хумина. Бидэнтэй хамтарч ажиллаарай. Хөл хориог цаашид сунгаж болзошгүй.

Банкуудын зэээлийн эргэн төлөлтийг сунгах, царцаах эсэхийг судалж байна. Гэхдээ бид бүх анхаарлаа халдварын голомт руу чиглүүлээд байна.

Сэлэнгийн халдварын эх үүсвэрийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Гэхдээ Сэлэнгийн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүгдийг нь тогтоосон. Дархан, Сэлэнгэд хатуу хөл хорио үргэлжилж байна.

-Увс аймагт иргэдийг тусгаарласан уу?

-Хэд хэдэн аймаг руу ойрын хавьталд тооцогдох хүмүүс зорчжээ. Тэднийг хаана байгааг нэг бүрчлэн тогтоосон. Тэднийг гэрийн хорионд оруулсан. Хэдий эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч гэрийн хорионд орох ёстойг анхааруулсан. Давтан шинжилгээний хариу хүлээж байна.

-Энэ сарын 19-нд Франкфуртаас ирэх нислэгийг яах вэ?

-Энэ нислэгийг цуцалсан. Хүн тээврийг зогсооно. Учир нь нийслэлд болон Сэлэнгэд гарсан халдварыг хумих нь илүү чухал.

-Төсөв баталлаа. Халдвараас хамгаалах төсвийг хангалттай тавьсан уу?

-Зардлыг танаагүй, харин ч нэмсэн. Гэхдээ нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Дэлхий нийт энэ асуултад хариулж чадахгүй байна. Иймд төсвийг тодотгож магадгүй л юм.

Энхсаран сувиллын удирдлагуудад хариуцлага тооцох уу?

-Улс даяар байдал хүнд байна. Бидэнд хүнд хариуцлага тооцох цаг олдоно шүү дээ. Тэр хүмүүс сүүлийн арван сарын турш гэр бүлээ орхин ажилласан юм шүү. Энхсаран сувилалд хариуцлага алдсан нь үнэн. Ийм үед улстөржиж болохгүй. Нэг намын даргын хүүхэд телевизээр гараад л яриад байна.ТВ 9 зохион байгуулалттайгаар хийж байна. Хувь хүний халдвар хамгааллын дэглэм ч алдагдсан.

Бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна. Маргааш Засгийн газар дахин хуралдана. Онцгой байдалд ажиллаж буй хүмүүстээ олгох урамшууллыг хэлэлцэнэ.

-Халдвар авсан иргэдийн мэдээллийг хэт задгай тарааж байна. Тэр хүмүүс дараа нь бидний дунд амьдарна шүү дээ.

-Таны зөв. Халдвар авсан иргэдийн нэр, регистрийн дугаар зэргийг тараасан албан хаагчдад сануулга өгсөн.Та бүхэн үүн дээр хяналт тавин ажиллана уу.

-Та бүхэн зах дээр очиж үзээрэй. Махны үнэ өслөө. Харин та нийслэлийн махниы нийлүүлэлт өслөө гэх юм.

-Мах тээвэрлэлтэд ямар нэг хүндрэл үүсэхгүй. Учир нь нийслэл рүү орж ирсэн машинуудыг гаргахгүй байсан юм билээ. Өнөөдрөөс тэднийг буцаасан. Иргэд энгийн үеэс их хэмжээгээр мах авч байна. Би цаг тутам мэдээлэл авч байна. Бид өндөгнийхөө 50 хувийг хойд хөршөөс авдаг. Өндгөн дээр л асуудал үүсэж болзошгүй. ХХААХҮЯ өндөг үйлдвэрлэгчидтэй уулзаж, хамтарч ажиллахаар ажиллаж байна.

-Нийслэл даяар ариутгал хийх үү?

-Энэ чиглэлийг бид нийслэлд өгсөн. Ойрын болон дам хавьтлуудын явсан газруудыг ариутгасан.

-Хамгаалалтад ажиллаж буй ажилчдад N95 амны хаалт олгох уу?

-Тангараг өргөсөн албан хаагчид хүнд нөхцөлд ажиллаж байна. ХӨСҮТ-ийнхэн хамгаалалтын хувцсаа тайлалгүй өдөрт 10 цаг ажиллаж байна. Тэд олон хоног гэртээ харьдаггүй. Цагдаа, цэргийнхэн ч мөн адил. Франкфурт гэх мэт холын нислэгтэй үед 24 цаг памперс өмсөөд ажилласан. Дархвар судлаачид одоогоор гадаа хяналт тавьж буй хүмүүст хамгаалалтын хувцас өмсүүлэх хэрэггүй гэсэн юм. Олон улсын худалдааны гэрээ хэлэлцээний улмаас Алтанбулагаас наашаа орж ирэх бүх машиныг хориглож болохгүй байна. Нийт 36 жолоочоос халдвар илэрлээ. Өнөөдөр ч машин нэвтэрсээр байна.

-Хүндэвтэр байгаа хоёр хүний талаар мэдээлэл өгөөч.

-Суурь өвтчэй хүмүүст энэ халдвар илүү хүнд тусаж байна. Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Оном сан гэх мэт салбарын бүх байгууллагатай хамтран ажиллаж байна.

УОК-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Төрийн ордонд танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар: Өнөөдрийн байдлаар 92 хүнийг эмчилж байна. Хоёр хүний биеийн байдал хүнд байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, бидэнд зарим чиглэлийг өглөө. Хүнсний хангамжийн шуурхай штаб байгууллаа. Хүнсний талоныг улсын хэмжээнд 242.000 өрхөд өгдөг. Нэг талон 36 000 төгрөг.

Ойрын хугацаанд нийслэл рүү 407 тонн мах нийлүүлсэн. Мөн жирийн үеийнхээс 2 дахин их хэмжээний мах (амьд мал үүнд багтсан) оруулсан. Хүнсний тусгай зориулалтын машинуудад маргаашнаас эхлэн тууз наана.

Source : gogo.mn

What's your reaction?

Related Posts

1 of 56

Leave A Reply

Your email address will not be published.