ДэлхийНийгэмСонирхолтой

СОНИРХОЛТОЙ : Орос болон Хятадын тэргүүн нар яагаад БАЙДЕНД баяр хүргэсэнгүй вэ?

АНУ-ын сонгууль өндөрлөж, 46 дахь ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден тодорсон. Түүний өрсөл­дөгч Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн зарга үүсгэн шүүхээр явж байгаа. Гэвч Австрали, Өмнөд Солонгос, Франц, Герман, Их Британи, Япон, Венесуэль гэсэн улсын удирдагчид Байденд баяр хүргэж, түүний ялалтыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин ОХУ, БНХАУ гэсэн хоёр гүрний удирдагчид одоог хүртэл түүнд баяр хүргээгүй нь ихээхэн анхаарал татаж байна.

Учир нь 2016 онд Трамп ялсанаас нэг цагийн дараа Кремль түүнд баяр хүргэж байв. Энэ удаа яагаад баяр хүргээгүй шалтгаанаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Албан ёсны сонгуулийн дүнг хүлээж байна” хэмээн даваа гаригт тайлбарлажээ. Жо Байден аравдугаар сарын сүүлээр ОХУ-ыг “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа гол аюул” хэмээн мэдэгдэж байв. Үүний хариуд Кремль “ОХУ Байдены хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн нь Байден, ОХУ-ын харилцаа тааруу байгааг илтгэсэн юм. Энэ маргаанаас үүдэн Путин Байденд баяр хүргээгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин мөн адил 2016 онд Трампад баяр хүргэж, АНУ-Хятадын харилцааг тогтворжуулахад анхаарахаа зарлаж байв. Харин энэ удаа Байденд баяр хүргэсэнгүй. “Хэзээ баяр хүргэх вэ” гэж асуухад Хятадын Гадаад хэргийн сайд “Олон улсын практикыг дагана” гэснээс өөр хариулт өгсөнгүй. Хоёр орны худалдааны дайн, технологийн өрсөлдөөн, хүний эрхийн зөрчлөөс гадна цар тахалд Трамп Хятадыг буруутгасан нь харилцааг улам хурцатгасан. Тиймээс Жиньпин Байденд баяр хүргэхээс татгалзсаны учрыг олох хэцүү биш. Хэдийгээр Байден Хятадад хатуу ханддаг ч ашиг сонирхлын үүднээс хамтран ажиллана. Учир нь Хойд Солонгос болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар Хятадтай хамтран ажиллана гэж тэрээр мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Үүнээс гадна Турк, Бразил, Мексик улсын ерөнхийлөгчид Байденд баяр хүргэсэнгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Должинжав

What's your reaction?

Related Posts

1 of 35

Leave A Reply

Your email address will not be published.