БизнесНийгэм

Түлшний зохиомол хомсдол үүсгэсэн “Магнай трейд” ХХК-г 20 сая төгрөгөөр торголоо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хяналт, шалгалтаар “Магнай трейд” ХХК нь түлшний борлуулалтдаа зохиомлоор хязгаарлалт хийсэн нь тогтоогдсон тул 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгосон байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед ШӨХТГ-ийн улсын байцаагчид бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтэд хяналт тавих, үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол бий болохоос урьдчилсан сэргийлэх чиглэлд ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд бензин, дизель түлшний нөөц хангалттай бий гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Таны эргэн тойронд зөрчил илэрвэл баримтжуулан ШӨХТГ-д илгээж байхыг хүсье.

Эх оронч байж, хүнд үеийг хамтдаа давцгаая.

Эх сурвалж: ШӨХТГ

What's your reaction?

Related Posts

1 of 11

Leave A Reply

Your email address will not be published.