Нийгэм

14 ХОНОГИЙН ХАТУУ ХӨЛ ХОРИО БА ГАРАХ ХОР НӨЛӨӨ

Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоног буюу 2020 оны 12-р сарын 1-ний 06.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Монгол Улс цар тахлыг дотооддоо алдсан энэ үед хатуу хөл хориог сунгах нь зөв ч ард нь маш олон хор хөнөөл байгааг иргэд өөрстийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байна.

Тухайлбал иргэн Д.Хулан өөрийн байр сууриа долоон хэсэгт хуваан цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр” Хөл хорио 14 хоногоор сунгаж болно. Гэхдээ ард нь маш их хор нөлөө бас байна. Гол нь хэд хэдэн асуулт гарч ирж байна:

1. Ковид19 бол шинэ зүйл одоо байхаа больсон. 10 сарын турш дэлхий даяар яригдаж байгаа. Тиймээс уул нь гэнэт сандраад байх зүйлгүй юмсан. Яагаад ингэж аймар сандраад, төр засаг нь анх удаа сонсож байгаа мэт хандаад байгаа нь ойлгомжгүй.

2. Монгол улсад 10 сарын турш ковид-19тэй тэмцэх боломж олгож тусламж байдлаар хандив болон зээл өгсөн. Тухайлбал Азийн хөгжлийн банкнаас 160 сая ам доллар, Хятадаас 114 сая ам доллар, Европоос 104 сая ам доллар гэх мэт бараг нийлээд бараг 500 сая ам доллар буюу 1,425,000,000,000 орчим төгрөг. Бүр үгээр хэлэх ч аргагүй их мөнгө. Энэ мөнгө яг юунд зарцуулагдаж байсан бэ? Мэдээгээр ор бэлэн байгаа гээд байгаа мөртлөө огт бэлэн байдалтай биш мэт гэнэтийн шийдвэрүүд гаргаад байх юм. Хэрвээ энэ их хугацаанд хангалттай сайн бэлдсэн бол бид яагаад ингэж айхтар хөл хорионд орж, улс даяар хохирч, эдийн засаг нь элгээрээ хэвтэх ёстой вэ.

3. 10 сар хилээ хаагаад, бүх зүйлсээ хяналтанд аваад маш амжилттай байсан. Сүүлдээ сонгууль гээд үнэхээр назгайраад явсан. Төрийн өндөрлөгүүд өөрсдөө ч маш хариуцлагагүй хандаж, сүүлдээ бүр тоохоо ч байсан харагдсан. Хөөрхий хэдэн эмч, сувилагч, цагдаа нар л хамаг ажлыг нь хийсээр ирсэн. Одоо тэд нар нь ядаргаанд орж туйлдах нь.

4. Энхсаран гэх газарт зөв зүгээр, эв эрүүл ирчихээд гарахын даваан дээр Иргэн Д ковид авсан нь өөрөө УОК-ын буруу болж таарж байна. Дараа нь хамаг иргэний мэдээллийг нь дэлгэж,сүүлдээ улс даяар доромжилж эхэлсэн нь өөрөө маш хор нөлөөтэй. Дэндүү хувийн мэдээлэл тараасан нь дараагийн хүмүүст айдас авчирч, өвчтэй болсоныхоо хариуд бүх хүнд доромжлуулна гэхээр мэдээллээ нуух өндөр магадлалтай. Энэ ч биеллээ олж эхнээсээ тэр оюутан залуу караоке эд нар орсоноо нуусан. Тэгэхээр ийм үед зүгээр л маршрут-ыг нь зарлаад явах ёстой байтал бүр хувийн бүх мэдээллийг зарладаг нь үнэхээр мэргэжлийн бус байсан. Тэгэхээр Иргэн Д-д буруу байхгүй. Харин ч улс орноо ялангуяа Энхсаранг шүүхэд өгөх ёстой мэт харагдаж байна.

5. 14 хоногийн карантин сунгаад “эрүүл байхад бүх юм аяндаа болно доо” гэдэг утгатай зүйл хэлэх нь хамгийн мунхаг байна. Энд тэнд ч бас хүмүүс ингэж бичээд байх юм. Төсвийн тасралтгүй цалинтай, эсвэл хадгаламжтай эсвэл цахимаар ажлаа явуулдаг бол мэдээж асуудалгүй. Гэхдээ ихэнх нь тийм биш…..Эдийн засаг элгээрээ хэвтэж, хүмүүс орлогогүй, гурил будаагаа авах мөнгөгүй болоод ирэхээр эрүүл байгаад ч нэмэргүй. Тэр үед энэнээс илүү аймшигтай зүйл болно. Яагаад гэвэл Монгол өөрөө буурай, дөнгөж хөгжиж байгаа орон, ихэнх хүмүүс ажлаад ажлаад л дөнгөж л өдрийн хоолтойгоо золгодог тул 14 хоног эрүүл саруул тайван явах нь маш эргэлзээтэй байна. Гэр хорооллоор явахад л уул нь энэ маш ойлгомжтой, бүр нүдэн дээр бүх зүйл харагдаж байгаа шүү дээ. Өөрсдөө даанч гэр хорооллоор явахгүй, жижиг дунд бизнес эрхэлдэггүй хүмүүс.

6. Мэдээж хэн ч ковид тусахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ 10 сарын турш олон улсын хэвлэл мэдээгээр – Ковид19 авсан хүмүүс гэртээ өөрсдийгөө хамгаалаад, дархлаагаа дэмжээд тусгаарлалтанд ороод зүгээр болчдог өвчин гэж мэдээллээд л байгаа. 10 саржингаа л гараа сайн угааж, хувийн ариун цэврээ сахих талаар мэдээллэсэн. Харин архаг өвчтэй, өндөр настай эсвэл угийн дархлаа муутай хүмүүст л хүндээр тусч байгаа. 7 тэрбум хүнээс 50 сая гаран хүн ковид тусч, үүнээс 38 сая нь эдгэрсэн. Бусад нь эмчилгээ авч байгаа. Нийт хүнээс 1 сая нас барсан. Тэгэхээр Монгол улсад угаасаа архаг ханиад, хөрсний бохирдол, агаарын бохирдлоос болоод хүмүүс маш ихээр нас бардаг. Энэ нь ковидтэй хүмүүсийг бодвол хувиараа хамаагүй их. Тиймээс ковид дээр ингэж онцгой ач холбогдол өгсөний оронд тэгвэл бүх өвчинд адилхан ач холбогдол өгөөчээ!!!! Эрүүл байхад болно л гээд байх юм. Өмнө нь хүүхдүүд зөндөө л нас бараад, хэн ч тоохгүй байсан. Тэгвэл тэр асуудлуудад бас адилхан ингэж сэнсацлаж ач холбогдол өгөөчээ- гол нь л эрүүл мэнд юм бол!!!! Монголын эрүүл мэндийн салбар ямар доройтолтой байгааг бүх л хүн мэдэж байгаа шүү дээ. Тэр их тусламжийн мөнгөөр бүр супер час хийсэн олон улсын стандартын эмнэлэг барихад уул нь боломжтой л байсан.

7. Эдийн засгаа үнэхээр мартаж болохгүй. Ихэнх улс орон одоо хэвийн байдал руугаа шилжсэн байгаа. Ажилгүй, орлогогүй хүн архины хамааралтай болж, илүү стрессдэж, өвчин зовлонд нэрвэгдэж, илүү хүчирхийлэл хийх магадлалтай. Ажилтай орлоготой бол ядаж л хоол унд, эмчилгээний мөнгөтэй байна шүү дээ. Тиймээс зөвхөн зээлийн хүүг царцаах гэхээс илүү тэр 500 сая доллар тусламжын мөнгөнөөсөө хувийн хэвшилдээ зарцуулвал бид нар ажилчиддаа хангалттай их сэтгэл зүрх гаргаж, анхаарна шүү дээ. Би лав 40 ажилтанаа алдмааргүй л байна шүү. Тэд нарынхаа сайн сайхны төлөө юу ч хийхээс буцахгүй. Улс дандаа ингэж ажил олгогч, ажилтан 2-ыг талцуулдаг зүйлс хийдэг. Одоо би ямар орлогоороо хэндээ цалин өгөх юм. Цалингүй орлогогүй ажилчдаа хараад би яаж тайван унтаж амрах юм. Бүр бодохоос ч айдастай.

8. Тэгээд үргэлж л төр мөнгөгүй гэж байдаг. Явж явж хамгийн мөнгөтэй хүмүүс л төрийн өндөрлөгүүд болж байдаг нь бүр хэвийн үзэгдэл болсон. Боловсрол гэхээс илүү эрх мэдэл л хөөдөг улсууд. Мэдээж 14 хоног гэртээ байх нь эдгээр тэрбумын хадгаламжтай хүмүүст огт хамаагүй. Гэхдээ 2021 оны төсөвт жишээ нь оруулсан 252 тэрбум-ын засварын ажил ч гэх шиг, ийм балай юмыг л болиод зөв зохистой зүйлд л зарцуулаачээ……. Улс төрчдийн ЖДҮ-г хуссаныг ч одоо бүр хэлээд ч яахав. Төр огт мөнгөгүй биш ээ……бид нар үргэлж татвар төлөөд байгаа учраас мөнгөтэйг нь мэдээд байна шүү дээ…….зүгээр л зөв зарцуулалт л байхгүй харагддаг” хэмээжээ.

Source : mass.mn

What's your reaction?

Related Posts

1 of 10

Leave A Reply

Your email address will not be published.