LifestyleЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Таны арьсыг дотроос нь гэрэлтүүлэх, коллагенаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Коллаген гэдэг нь хүний бие организм дотроосоо ялгаруулдаг уураг боловч нас ахихын хэрээр буурсаар байдаг. Бие дэх коллагены төвшин хангалттай хэмжээнд байснаар хөгшрөлтийг удаашруулж, эрүүл залуу, толигор арьстай байхад тустай. Коллагеныг гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна хоол хүнснээс авах боломжтой бөгөөд мал амьтны яс, арьс, булчингийн мах зэрэгт их хэмжээгээр агуулагддаг. Ингээд коллагены өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг мэдэж авцгаая.

Коллагеныг юунаас авч болох вэ?

“Botanical Online”-ы судалгаагаар коллагеныг шингэн хэлбэрээр ууж хэрэглэх нь бие организмд илүү сайн шингэдэг болох нь тогтоогджээ. Тиймээс амьтны яс, мөгөөрс, аварга загасны загалмай, хайрс, булчинд байх коллагеныг бидний бие организм илүү сайн хүлээж авах болно. Малын гаралтай коллаген нь гахайн шийр болон арьс, загасны желатин, ясны шөлөнд агуулагдсан байдаг. Хэдийгээр маханд коллаген агуулагддаг ч дээр дурдсан бүтээгдэхүүнээс бага байдаг аж.

Желатин

Олон хүмүүс желатины үүсэл гарлыг мэддэггүй бөгөөд энэ нь гахайн яс болон мөгөөрсөнд байдаг. Үнэн хэрэгтээ желатин дахь коллагены агууламж 90 хувь гэнэ. Тиймээс та малын гаралтай уураг ихээр агуулсан желатиныг сонгож хэрэглээрэй.

Өндөг

Өндгөнд агуулагдах их хэмжээний уураг нь коллаген ялгарахад тустай.

Ногоон навчит ногоо

Бууцай, брокколи гэх мэт ногоо нь фолийн хүчлээр баялаг байдаг бөгөөд энэ нь уураг ялгарахад тусалдаг байна. Уураг хангалттай байх нь коллаген ялгарахад нөлөөлнө.

Бэрсүүт жимс

Грейпфрут, апельсин, нимбэг болон бусад бэрсүүт жимс нь С амин дэмээр баялаг байдаг учир коллаген ялгарахад сайнаар нөлөөлнө. Ихэнх үрчлээний эсрэг бүтээгдэхүүнд С амин дэм агуулагдсан байдаг.

Зэс агуулсан бүтээгдэхүүн

Зэс нь коллаген үүсэхэд тусалдаг. Тиймээс та зэс агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй бөгөөд үүнд дайвар бүтээгдэхүүн, элэг, далайн гаралтай бүтээгдэхүүн, хавч, самар, шош зэрэг багтана.

Хүхэр агуулсан бүтээгдэхүүн

Хүхэр нь коллаген үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сонгино, сармис, тахианы мах, цай, наргил модны самар, улаан лууван болон папайя зэрэгт агуулагддаг.

шейрлэж фэйсбүүкийн найз нөхөдтэйгээ хуваалцаарай танд баярлалаа амжилт хүсье

Source : brightside.me

 

What's your reaction?

Related Posts

1 of 139

Leave A Reply

Your email address will not be published.