LifestyleЗөвлөгөөНийгэмСонирхолтой

ДУНДГОВИЙН ЦАГААН СУВАРГА БОЛ БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨВӨРМӨЦ ТАНСАГ ОРЧИН БОЛОХООС ХАР ЗАХ БИШ

ДУНДГОВИЙН ЦАГААН СУВАРГА БОЛ БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨВӨРМӨЦ ТАНСАГ ОРЧИН БОЛОХООС ЗЭРЛЭГ АЯЛАГЧИД ДУРТАЙ ГАЗРААРАА ЯВЖ, ДУРТАЙ ГАЗРАА ХОНОГЛОЖ, ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ ДУРААРАА ТОНГОЧИДДОГ ХАР ЗАХ БИШ

/“Дэл уул цагаан суварга “Дэл уулын гайхамшиг” гэсэн эзэнтэй болно” постын үргэлжлэл/
Дэл уул Цагаан суваргаа ингэж нэг цэгцэлж авахгүй бол хэдхэн жилийн дараа бусдын гашуун түүх давтагдана.

Аварга тосонгийн рашаан жилд хэчнээн олон хүн очиж өвчнөөсөө салдаг ямар буянтай газар байлаа, байгалдаа дэндүү харгис хандсанаас одоо таг хаагдсан. Хөвсгөлийн баруун эрэг амралт цөөхөн байхдаа ямар сайхан байлаа одоо ямар аймшгийн юм болсон билээ. Монголын говийн бренд болсон Баянзагруу ямар ч замбраагүй тал талаас нь давхиж очсоор байгаад алийг нь алдуулсан.

Баянзагийг аймаг нь бараг тэрбум шахам төгрөг гаргаж арай хийж авч үлдлээ. Өмнөговь мөнгөтэй тулдаа чадаж байна, манай Дундговь мэтийн тарчигдуу газар бол аль хэдийн тавиад туучихсан. Ийм гашуун жишээ зөндөөн байна, гадаадад ч байна.

Иймээс Цагаан суваргыг эхнээс нь журамлаж авахгүй бол сүүлдээ хогийн овоо болоод л үлдэнэ. Цагаан суварга Дэл уулын байгаль соёлын өвийг хуулиараа хамгаалах үүрэг хүлээсэн яамны сайдаас эхлээд байгаль хамгаалагч хүртэл арав хол гарсан албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах ёсны болон аймаг, орон нутгийн байгууллагууд бий. Эдгээрийн ажлын уялдаа буюу салбар хоорондын зохицуулалт дутагдаад байгаа юм. Аймгийн БОАЖГ, Өлзийт сум мөнгө гаргаж бага саг юм хийсэн, цаашид хэрхэх нь бас л тодорхойгүй үлдсэн.

Хустайн цогцолбор газрын ТББ эхнээсээ энэ зохицуулалтаа зөв хийгээд зөв менежментээр явчихсан, Баянзагийг “Гайхамшигт говь” ТББ хариуцаж аваад одоо зөв голдиролд нь оруулж байна. Төрийнхөн шиг дөрвөн жил болоод орвонгоороо эргэчихдэггүй ТББ хариуцах нь дээр юм. Манайх Хустай, Баянзаг шиг шууд байгаль хамгаалалтыг нь бариад авая гэхгүй ядаж зангидаад өгөх гэж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Дэл уул Цагаан суваргын орчин бол зөв менежмент хийж чадвал говийн бүсийн аялал жуулчлалын маш сонирхолтой дэд хэсэг болох боломжтой юм билээ.

Дэл уулын Бичээчийн Батмөнх

2020-11-26-ны бахархлын өдөр

Жич: Аялагчид байгальд хэрхэн хандаж байгаа тухай фээсбүүкээс цуглуулсан тааламжтай бус зураг тавьсанд хүлцэл өчие.

SOurce : https://www.facebook.com/bat.batmunkh

What's your reaction?

Related Posts

1 of 132

Leave A Reply

Your email address will not be published.