Нийгэм

Цагдаатай зөрчилдсөн иргэн Ц-г саатуулагдаж шалгагдаж байна

Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэх залууд цагдаа нар албадан арга хэмжээ авч буй бичлэг өчигдөр (2020.11.18) олон нийтийн сүлжээнд тарсан билээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Тухайн иргэн болох Ц нь 1994 онд төрсөн. Өмнө нь танхайрах зэрэг нийт 37 удаа зөрчил гаргаж, арга хэмжээ тооцогдож байсан. Уг этгээдийг саатуулан шалгаж байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсэргүүцсэн үйлдэл нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 32.1 д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэнэ. Яг одоо шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдээллээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цагдаа, иргэний дунд гарсан энэхүү маргааны талаар “Тухайн иргэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаарлагыг биелүүлээгүй юу, цагдаа хууль ёсны шаардлага тавьсан уу гэдэг асуудлыг шалгаж байна. Хэрэв цагдаагийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага тооцно. ЦЕГ-тай холбогдон, мэдээлэл авч байгаа” гэж өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр байр сууриа хэлсэн.

Source : news.zindaa.mn

What's your reaction?

Related Posts

1 of 10

Leave A Reply

Your email address will not be published.