ЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Хөл хорионы үед VOO-гээс санал болгох 20 кино

Кино үзэх нь инээх, уйлах, бахдах зэргээр олон янзын сэтгэл хөдлөлөө гадагшлуулж өөрийгөө чөлөөлөх, стрессээ арилгах сэтгэл заслын хамгийн хялбар арга юм. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед сэтгэл зүйгээ тайван тогтвортой байлгахын тулд кино үзэхийг та бүхэнд зөвлөе.

Та VOO үйлчилгээг сонгосноор нэг удаад төлбөр төлөөд VOO-гийн кино, видео сан дахь бүх контентыг нэмэлт төлбөргүйгээр үзэх боломжтой юм. Тухайлбал, та 5900₮-ийн Basic багцыг сонгосноор VOO Original кино, видео, Солонгос олон ангит кино, комеди, Монголын орчин цагийн шинэ кинонууд, залууст зориулсан хөгжилтэй нэвтрүүлгүүд, хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлэг зэрэг бүх насныханд зориулсан, хамгийн сүүлийн үеийн шилдэг, шинэ, оригинал контентуудыг үзэх эрхтэй болно.

Харин 9900₮-ийн Standard багцтай хэрэглэгч гадаад дотоодын 19 ТВ суваг, кино, видео санд байгаа бүх контентыг хязгааргүй үзэх ба үүнд HBO-гийн цувралууд ч багтана. 19’900₮-ийн Premium багц нь дээр дурдсан зүйлс дээр нэмээд 96 цаг хүртэл ухраах үйлчилгээ, SPS спортын 5 суваг, HBO 4 сувгийг нэмэлтээр үзэх зэрэг илүү олон боломжийг багтааж байна.

Ингээд VOO-гээс санал болгож буй 20 кинотой танилцана уу.

Анагаахын алдартнууд

Анагаахын оюутнууд бусад сургуулийнхнаас юугаараа өөр вэ? “Анагаахын алдартнууд” адал явдалт, инээдмийн олон ангит кино зөвхөн VOO-гээс үзэх боломжтой.

Галзуу дурла

Нээх сайхан дурламаар, эсвэл эмормоор байна уу? Тэгвэл энэ кино дэлгэцийн цаанаас ч таныг догдлуулах болно.

Бэрүүд

Үерхэл болон гэр бүлийн хооронд хэр их ялгаа байдаг бол? Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хэчнээн чухал болохыг та энэ киноноос мэдэрнэ.

Хосуудын ертөнц

Үзэгчдийг байлдан дагуулаад буй энэхүү солонгос олон ангит киног нэг үгээр хэлэхэд зүгээр л “зэвүүн”.

Hotel del Luna

Дуучин IU-д хайртай, мөн сүнстэй кинонд дуртай бол энэхүү олон ангит киног санал болгож байна. Гэхдээ санаа зоволтгүй. Хөөрхөн сүнс хараад та лав айхгүй нь лавтай.

Дахин давтагдах 365 өдөр

Цаг хугацааг ухраадаг байсан бол та хаана очих вэ? Бас өчигдрөө өөрчилбөл өнөөдөр чинь бас өөрчлөгдөх болов уу?

Хөөрхөн ээжтэй охин

Хайртай хүнээ олж л байвал яаж олох нь тийм ч сонин биш. Жүжигчин Т.Бархүү охинтойгоо хослон тоглосон учраас илүү их сонирхол татаж байгаа биз…?

Хийморь

Монгол хүн бүрийг огшуулдаг бүтээл. Олон улсын кино наадмуудаас олон ч шагналыг өвөртөлсөн дөө.

Тэнгэрээс буусан од

Та хайр дурлалаа хэн нэгнийхтэй харьцуулах хэрэггүй. Таны дурлал танаас гарсан учраас л үнэ цэнтэй.

Game of Thrones

Дэлхий нийтээрээ шүтэн биширдэг энэ цувралыг хэд ч үзсэн хэзээ ч уйдахгүй.

Euphoria

Өсвөр нас гэдэг тийм ч амар зүйл биш ээ. HBO-гийн шилдэг цувралын нэгийг та яг одоо үзээрэй.

Зэрлэгүүдийг хүлээхүй

Монгол жүжигчин Б.Ганчимэг Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамт гол дүрд тоглоно гэдэг… Браво

Солонго үүл

Үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа энэ киног үзэхээсээ өмнө нулимсаа арчих цаасаа сайн бэлдээрэй.

Тансаг ертөнц

Үзэгчдийг уярааж, сэтгэлийг нь хөдөлгөж, уйлуулж чадаж байна уу үгүй юу гэдгээс хэр сайн кино болохыг нь мэдэж болно. Энэ кино нь 2019 оны солонгосын хамгийн өндөр үзүүлэлттэй цувралын нэг юм.

Том толгойт цуврал

Авьяаслаг хүүхдүүдийн бүтээсэн энэхүү цувралыг хүүхдүүд хэд ч үзсэн уйдахгүй л болов уу. Бүх цуврал нь VOO-д орсон байгаа шүү.

Өв залгамжлагчид

Чинээлэг айлын хүүхдүүд суралцдаг сургуулийн тухай гэдгээс илүүтэй И Минь-хуг л харахыг хүссэн охид олон байгаа биз дээ.

Аюултай ажиллагаа

Яг одоо Asian Box суваг дээр гарч буй энэхүү адал явдалт цувралыг бүтнээр нь VOO-гээс үзээрэй.

Ууртай ээж

Ахлах сургуулийн хүнд гар байсан охин сургуулиа төгсөөгүй байхдаа ээж болно. Гэвч охин нь том болж, улмаар сургуульдаа гадуурхагдаж байгааг мэдээд зүгээр байхгүй нь лавтай. Учир нь тэр бол УУРТАЙ ЭЭЖ

Халуун зүрх

Хүний амьдрал хэд хоног, хэдхэн сарын дотор ч орвонгоороо эргэж болно. Яг энэ цар тахалтай үед нэгийг бодуулах кино яах аргагүй мөн.

Их хотын залуус

Эмоци продакшны бүтээсэн олон ангит кино. Ууртай, бүтэлгүй, шалиг гэхчлэн олон янзын дүр төрх, хосуудын олон янзын хэлбэрийг эндээс харж болно.

Та VOO үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Та VOO үйлчилгээг авахыг хүсвэл 2222, 1800-2222 /бусад сүлжээ/ руу залгах юм уу, www.voo.mn, www.mobicom.mn сайт руу хандаарай.

What's your reaction?

Related Posts

1 of 131

Leave A Reply

Your email address will not be published.