Нийгэм

ОРОН НУТАГ РУУ БУЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЖЭЭ

ОРОН НУТАГ РУУ БУЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЖЭЭ

Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орон нутгийн иргэд Улаанбаатар хотоос гарч чадахгүй гацаад буй. Тэднийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд нийслэлээс гаргана гэж Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн.

Тэгвэл гэртээ харих хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл эхэлжээ. Тодорхой хэлбэл, орон нутгийн иргэдийг 119.mn сайтын мэдээллийн санд бүртгэн тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсны дараа буцаах аж. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж, бусад аймагт халдварын голомт үүсгэхгүй байх чиглэлээр бүх арга хэмжээг авна гэж албаныхан хэлж байна.

Ийнхүү шинжилгээний хариу сөрөг гарсан иргэд Автотээврийн үндэсний төвийн Eticket.transdep.mn сайтад онлайн тасалбар захиалж, зорчих боломж бүрдэх юм

Source : Автотээврийн Үндэсний Төв

What's your reaction?

Related Posts

1 of 10

Leave A Reply

Your email address will not be published.