ЗөвлөгөөНийгэмСонирхолтой

14-нөөс үйл ажиллагааг нь эхлүүлэхийг ЗӨВШӨӨРӨӨГҮЙ салбарууд

Энэ сарын 14-нөөс Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 төрлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл хийв. Энэ үеэр нийслэлд үйл ажиллагааг нь эхлүүлэхгүй 18 салбарыг танилцуулав.

Үүнд:

Хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад төрлийн барааны худалдаа, бүх төрлийн хувцас, цахилгаан барааны худалдаа

Олон нийтийг хамарсан хурал, цуглаан, жагсаал, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, хүлээн авалт

Таваас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрийн сургалт /танхимын сургалтыг хориглож байгаа/

Бүх төрлийн баар, диско, караоке, биллиард, пааб

Өргөтгөсөн, үзэсгэлэн худалдаа

Цахим болон бүх төрлийн тоглоомын газрууд

Спортын арга хэмжээнүүд, цанын бааз, фитнес, бүжиг, иогийн клубууд

Саун, бассейн

Шашин, гандан, сүм хийдийн үйл ажиллагаа

Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

Үсчин

Гоо сайхан

Бариа засал, массаж, алжаал тайлах төвүүд

Амралт жуулчны бааз

Зочид буудал

Дэн буудал

Түргэн үйлчилгээний цэг

Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

Source : gogo.mn

What's your reaction?

Related Posts

1 of 139

Leave A Reply

Your email address will not be published.