ДэлхийСонирхолтойТехнологи

БНХАУ-ын эрдэмтэд дэлхийн хамгийн хүчирхэг хэмээгддэг компьютер-с (1014) дахин хурдтай цахим тооцоолуур бүтээснээ зарлажээ.

БНХАУ-ын эрдэмтэд квант компьютер буюу дэлхийн хамгийн хүчирхэг хэмээгддэг компьютераас маш их дэлгэмэл( 1014 ) дахин хурдтай цахим тооцоолуур бүтээснээ зарлажээ. Энэхүү асар том нээлт бол БНХАУ дэлхийн өөр хаанахын ч супер компмьютераар хэзээ ч тооцоолж чадахгүй квант төхөөрөмж програмчлах буюу квантын давуу тал олж аван, түүгээрээ дэлхийг байлдан дагуулах зорилгодоо хүрлээ гэсэн үг юм.

Мэргэжлийн бус хүмүүст гэж хэлэхэд квант цахим тооцоолол гэдэг нь энерги, материйг онцгойлон судалдаг квант физикийн шинжлэх ухааны аргаар асар их мэдээллийг маш түргэн хугацаанд боловсруулахыг хэлж байгаа гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 3-нд гарсан Бээжингийн нийтлэлд Хятад улс квантын ноёрхолд хүрлээ хэмээн онцолсон байна. Мөн Financial Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дээрх цахим тооцоолуурыг бүтээх ажлыг удирдан зохион байгуулсан Хятадын шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Лу Чаоян “Бид гэрлийн ширхэгүүдийг ч хүртэл удирдаж чаддаг боллоо. Квант компьютер бүтээх ажил бол улс орнуудын хооронд биш, хүн, байгалийн хооронд болсон өрсөлдөөн юм. Гэхдээ одоохондоо квант компьютер тодорхой үйлдлүүдийг хийж байгаа. Хараахан бүх үйлдлийг бүрэн гүйцэтгэх чадваргүй байна. Үүнийг бүрэн програмчлахад дутуу зүйлс бий. Энэ асуудал дээр бид хичээнгүйлэн ажиллаж байгаа” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн жил Google компани өөрсдийн бүтээсэн Sycamore хамгийн супер компьютерийг танилцуулж байсан билээ. Гэтэл өдгөө тус супер компьютер нь Бээжингийн квант компьютераас маш их дэлгэмэл(1014) дахин удаан хэмээн хятад эрдэмтэд үзэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, квант компьютерийн 200 секундэд амжуулан хийх тооцооллыг бусад супер компьютерууд 10 мянган жил хийнэ гэсэн үг.

Source : news.mn or UNILAD

What's your reaction?

Related Posts

1 of 31

Leave A Reply

Your email address will not be published.