АмьтадДэлхийСонирхолтой

Вьетнам цагдаа нар Монгол морь унаж парад хийжээ

Вьетнам улс анх удаа морьт цагдаагийн салаатай болж, Ханойд Хо Ши Мин – ий дурсгалын талбайн өмнө парад хийжээ.

Парадын үеэр авсан зурагнууд цахим орчинд цацагдахад морьдыг нь хараад хүмүүс гайхаж, өхөөрдсөн байна. Учир нь морьд нь унаж яваа цагдаа нараасаа жижиг харагдсан аж. Тэр байтугай зарим хүмүүс энэ бол морь биш одой морь, пони байна хэмээн шоолжээ. Тухайлбал, Ази судлаач Крис Тэйлор твиттертээ “Энэ морьдоор Чингис хаан дэлхийн талыг байлдан дагуулсан гэхэд итгэмээргүй санагдаж байна” хэмээн жиргэжээ.

Шинэ салаанд жагсаалын тэргүүн хоёр цагаан морийг оролцуулаад нийт 60 морь, мөн тооны цагдаа байх бөгөөд Вьетнамын батлан хамгаалах яамны дэргэдэх шинээр байгуулагдсан шуурхай цагдаагийн хүчний удирдлага дор гэмт хэрэгтэй тэмцэж, цаашдаа шинэ морьд сургаж, унаач элсүүлэн ажиллах гэнэ.

Бусад орны цагдаагийн аварга том морьдтой харьцуулахад Вьетнам цагдаагийн морьд дөнгөж метр гаруйхан өндөртэйн дээр цагдаа мордсон үед бүүр ч бөгтийсөн, жижигхэн мэт харагдаж байв.

Монгол морьдын тухай сайн мэддэггүй хүмүүс тэднийг шоолж “Цагдаа нарт яагаад одой морь унуулчихсан юм бол? Вьетнамд энэнээс өндөр морь байдаггүй хэрэг үү?” гэх мэтээр тохуу хийж байхад зарим хүмүүс “Энэ морьд аварга том морьдыг бодвол дуулгавартай, тухтай харагдаж байна. Мөн аймшигтай нүсэр биш болохоор цагдаагийн уналгад их тохирно” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Source : news.mn

What's your reaction?

Related Posts

1 of 31

Leave A Reply

Your email address will not be published.