ДэлхийСонирхолтойФото мэдээ

Дотуур хувцастайгаа ажилласан сувилагч Заспорт брэндийн нүүр царай болжээ

Цар тахлын эхэн үед нэвт гэрэлтдэг хувцас өмсөн ажлаа хийж байсан орос сувилагч “од” болж байсан билээ. Тэгвэл сувилагч Надежда Жукова өдгөө ОХУ-ын тамирчдын олимпод оролцохдоо өмсдөг хувцсыг үйлдвэрлэдэг Заспорт брэндийн нүүр царай болжээ.

Заспорт брэндийг үүсгэн байгуулагч Анастасиа Задоринад түүний дотуур хувцастай зураг их таалагдсан бололтой.

 

Тэрбээр “Надежда бол цар тахлын үеийн бэлгэ тэмдэг болсон эмэгтэй. Тэр бол залуухан, үзэсгэлэнтэй, зоригтой төдийгүй коронавирусийн эсрэг тууштай тэмцэгч. Бид түүнтэй хамтран ажиллахаас гадна түүний ажилладаг Тула эмнэлэгт чадахаараа тусламж үзүүлэхээр шийдсэн” хэмээн ярьжээ.

Жукова хувийн хамгаалах хэрэгсэлтэй өдөржин ажиллахад халууцахаас эхлээд олон хэцүү асуудлууд тулгарч байсанд тийнхүү хагас нүцгэн ажиллажээ. Эмнэлгийн зүгээс түүнийг журам зөрчсөн хэмээн донгодсон ч олон эмэгтэйчүүд Жуковаг дэмжин ижилхэн хувцасласан зургаа цахим орчинд нийтлэх болжээ.

Source : RT.COM

What's your reaction?

Related Posts

1 of 37

Leave A Reply

Your email address will not be published.