ЗурхайЗөвлөгөөНийгэм

ЦӨВИЙН ЦАГИЙН ИТГЭЛ БОЛСОН АМГАЛАНД АЖИРСАН 8 МАНЛА БУРХАДЫН ЕРӨӨЛ

ЦӨВИЙН ЦАГИЙН АМЬТДЫН ГАГЦ ИТГЭЛ БОЛСОН АМГАЛАНД АЖИРСАН 8 МАНЛА БУРХАДЫН ЕРӨӨЛ БОЛГООЛТ

Амьтны тусыг бүтээхээр долоон манла бурхан мөн найм дахь нь бурхан багш бээр залран 8 манла болно. Эдгээр долоон манла бурхан нь нийт 44 их ерөөлийг талбисан байна.

1-Р МАНЛА Ялж төгс нөгцсөн түүнчлэн заларсан, дайснаа дарсан үнэхээр туулсан бурхан Алдар сайт огоот дуурсагдсан цогт хаан , бээр амьтны тусыг бүтээхээр 8 их ерөөл талбисан ба үүнд:

1.Өвчин хижиг, шэжэд, хилэнцэт адаас гэтэлнэ.

2.Эрхтэн бүрдэн, зовлон хийгээд өвчний үргэлжлэл тасран машид амарлих болно.

3.Муу заяанд үл унан, тэнгэр хүний амгаланг амсана.

4.Өлсөх, ундаасах, үгээгүй ядуу амарлиад дорвилог болтугай.

5.Хүлэгдэх, цохигдох тэргүүт биеийн энэлгээ үгүй,

6.Бар, арслан, могойгоор хөнөөгдөхөөс хагацаж,
7.Хэрүүл тэмцэл амарлин,асрал дор оршиж

8.Усаар айгчид ч амьсгал гарган аюулгүй амгалантай гатлах болтугай.

2-Р МАНЛА Ялж төгс нөгцсөн түүнчлэн заларсан, дайснаа дарсан үнэхээр туулсан бурхан Эрдэнэ саран лянхуагаар сайтар чимэглэгдсэн мэргэн цог жавхлант дуун эгшигт хаан , бээр амьтны тусыг бүтээхээр 8 их ерөөл талбисан ба үүнд:

1.Алгасрагчид ном арвидан тэнгэр , хүний чуулганы номоор дорвилог

2.Амаржихын зовлон энэлгээнээс хагацан мөнхөд эрэгтэй болон

3.Бодийн сэтгэл лугаа үл хагацан , буян ном дэлгэрч

4.Түйтгэр арилан , тэнгэр хүний амгаланг олох болтугай
5.Садангаас хагацах , харанхуйд адаар хөнөөгдөх , үхэл хийгээд дайсан

6.Аглагийн хорлол үгүй , тахил хийгээд гүрэмд хичээн

7.Доордсын дияан , дурьдлын хүч , тогтоол төгөлдөр болоод

8.Дээд билгүүнийг олж , галаар энэлсэн нь сэрүүн болтугай.

3-Р МАНЛА Ялж төгс нөгцсөн түүнчлэн заларсан, дайснаа дарсан үнэхээр туулсан бурхан Хиргүй сайн алтан гэгээн эрдэнэ дүр явдал бүтээгч, бээр амьтны тусыг бүтээхээр 4 их ерөөл талбисан ба үүнд:

1.Охор настнууд урт наслаад , ядуус эрх баялаг бүрдэн

2.Хэрүүл тэмцэл үйлдэгчид ч асралын сэтгэл төгсөөд

3.Суртахуун лугаа хагацагч муу заяанд үл унан санваараа сахин

4.Бодь сэтгэл лүгээ хагацах үгүй болтугай.

4-Р МАНЛА Ялж төгс нөгцсөн түүнчлэн заларсан, дайснаа дарсан үнэхээр туулсан бурхан Гаслан үгүй дээд цогт, бээр амьтны тусыг бүтээхээр 4 их ерөөл талбисан ба үүнд:

1.Гаслан тэргүүтэн амарлисан лугаа үл хагацан урт наслан амгалантай

2.Там бурханы гэрлээр амгалан баясгалан дэлгэрч

3.Өнгө төгөлдөр , үзэсгэлэнтэй , дорвилог , Бүднэрээр үл хөнөөгдоод

4.Янаш чанагш асрал төгөлдөр , өвчин үгүй болтугай.

5-Р МАНЛА Ялж төгс нөгцсөн түүнчлэн заларсан, дайснаа дарсан үнэхээр туулсан бурхан Ном дуурссан далайн эгшигт, бээр амьтны тусыг бүтээхээр 4 их ерөөл талбисан ба үүнд:

1.Мөнхөд үлэмж үзэл хийгээд сүжиг төгөлдөр

2.Номын дуу сонсон бодь сэтгэлээр баялаг 3.Төгс эдлэлийн тухайд хилэнцийг тэвчин дорвилог арвидаж

4.Асралд оршин урт наслан ханал мэдлийг олох болтугай.

6-Р МАНЛА Ялж төгс нөгцсөн түүнчлэн заларсан, дайснаа дарсан үнэхээр туулсан бурхан Номын далай дээдийн оюунаар тийн цэнгүүлэн илтэд болгоогч хаан, бээр амьтны тусыг бүтээхээр 4 их ерөөл талбисан ба үүнд:

1.Алгасрагчид хорлолын сэтгэлгүй хийгээд чуулганы номоор дорвилог

2.Муу заяаны муу мөрд орогчид арван буяныг олж

3.Бусдын эрхэнд болснууд өөрийн эрх хотол чуулган хийгээд

4.Бүхэн ч урт наслан алдрыг сонсон буянтай болтугай.

7-Р МАНЛА Ялж төгс нөгцсөн түүнчлэн заларсан дайснаа дарсан үнэхээр туулсан бурхан ухаан хийгээд өлмий төгөлдөр амгалан дор заларсан ертөнцийг болгоогч төрөлхтний винайн жолоодогч тэнцэшгүй тэнгэр , хүний үзүүлэгч Эмчийн багш бэндэръяан гэрлийн хаан, бээр амьтны тусыг бүтээхээр 12 их ерөөл талбисан ба үүнд:

1.Бэлгэ найргаар үзэсгэлэнт болоод амьтан бүхэн над лугаа адил болоод\

2.Гэрлээр харанхуй арилан , билгүүн , аргад мэргэнээр

3.Төгс эдлэл үл барагдан , буруу явдал мөрт доордос

4.Их хөлгөний морд орж , санваараар үзэсгэлэн болтугай

5.Ёс залхайрагч энэлгээнээс хагацан эрхтэн бүхэн бүрдээд

6.Өвчин үгүй , эд хэрэгсэл арвидаж , эмэгтэйн

7.Бодитойгоор уйдсанууд үргэлж эрэгтэйн эрхтэн төгөлдөр

8.Шулмын цалам муу үзлээс гэтлэх болтугай

9.Хаан цаазаар нэрвэгдэгсэд амгалантай хийгээд өлсөхийн шалтгаанаар 10.Хилэнцээр амьдрагсад номоор дорвижин идээгээр ханаж

11.Халуун , хүйтний алжаал амарлин , санаа огоот төгсөөд

12.Хутагт баясахын ёс төгөлдрөөр гэтлэх болтугай.

8-Р МАНЛА Үзүүлэгч Ялж Төгс Нөхцсөн түүнчлэн заларсан дайснаа дарсан үнэхээр туулсан бурхан цогт хаан Шагжаан Чадагч

“Манжад рэнчэнбүнба” -аас : “ Ялж Төгс Нөгцсөн түүнчлэн заларсан дайснаа дарсан үнэхээр туулсан Эмчийн багш Бэндэръяан гэрлийн хаан алдарт бурханы алдар , тогтоол тарнийн үгийг ядаж нэг өгүүлвээс өнгөрсөн , одоо, ирээдүй гурван цагийн түүнчлэн заларсан бурхан бүгдийн нэр алдар , тогтоол тарнийг өгүүлж уншиж давтсантай адил болно . Мөн түүнд мөргөж , тахил өргөх , соёрхол тавибаас бурхан бодьсадва бүгдэд мөргөсөн , тахил өргөсөн соёрхлыг тавьсан лугаа адил болно . Ялж Төгс Нөгцсөн түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэхээр туулсан Эмчийн багш бэндэръяан гэрэлт хаан алдарт бурхан түүний зөвхөн тогтоол тарни нь Амгаланд ажирсан бүхэн хурсан бурхан бүгдийн тарнийн ид шид хүч бүгдийг хураасан болой” хэмээсэн.

МАНЛА БУРХАНЫ ХУРААНГУЙ ТАРНИ НЬ:

Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ маха вэйхазаеэ вэйхазаеэ раза самуд гадэ суха. Манла бурханы нууц тарни уншлагыг уншсан буюу сонссон төдийгөөр гурван муу заяанд төрөхгүй хэмээн айлдсан зарлигтай . Хэн боловч МАНЛА бурханы судар тарнийн зан үйлийг ёсчлон бүтээж , амьтны тусад буяныг үйлдвэл үхэл егүүтгэхийн цагт найман бодьсадва хувилгааны дүрээр залран , бурханы ариун оронд хүрэх замыг зааж хүргэнэ хэмээсэн зарлиг тус эрдмийг цаг ямагт дурьдан санаж тэрхүү ариун дагшин оронд төрөх чин сүжиг , асар ариун ерөөл буяныг бүтээх нь эрдэнэт хүмүүний төрлийг олсны тус эрдэм гарах болой .

What's your reaction?

Related Posts

1 of 123

Leave A Reply

Your email address will not be published.