БизнесНийгэмСонирхолтой

Шар Доктор ХХК-н бүх ажилчиддаа 1 сая төгрөг өгч гэнэтийн бэлэг барьжээ

Шар доктор ХХК нь 2006 оноос эхлэн чацаргана жимс боловсруулж, чацарганын ундаа, жүүс, тос үйлдвэрлэн ШАР ДОКТОР брэндийг хөгжүүлж ирсэн бөгөөд Монголынхоо дотоодын жимс тариаланч, фермерүүдтэй нягт хамтран ажиллаж ирсэн.

2018 оны байдлаар чацарганын тариалангийн 30-40 хувийг Шар доктор ХХК нь дангаараа худалдан авч боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгаа.

“Шар Доктор” ХХК-ын захирал нийт ажиллагсаддаа 1 сая төгрөг хүргүүлж, гэнэтийн бэлэг барьсан байна.

“Сайн уу, Шар докторхон минь

Захиаг уншиж байгаа хором мөчийн мэндийг хүргэе! Галаа түлж уураа өгсөн, жимсээ гэсгээж ундаагаа найруулсан, тосоо авсан, үлээсэн савласан, тоолсон ачуулсан, борлуулсан, тооцоогоо хийсэн, хооллосон, бүгд бие биедээ тусласан, цасаа цэвэрлэсэн, өвлийн өвгөн ч хийсэн бас усралтаа ч хаяагүй, нэг баг шиг байж чадсан… Хэдийгээр цар тахалыг үе ч гэсэн, хэдийгээр жимс дууссан ч гэсэн, хэдийгээр компаний өрийн хэмжээ өндөр ч гэсэн, тодорхой хэмжээгээр нэмж, хүн бүрт 1 сая төгрөгөөр та бүхэндээ бэлэг өргөе. Шарковууд эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж олон олон чацаргана оочерлон зогсоож, чанартай сайн бүтээгдэхүүнийг Монголчуудаа дайлахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЖ ҮНЭТ ЗҮЙЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛДАА ҮНЭНЧ БАЙГАА ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА”

хэмээн захиандаа бичжээ.

Source : dreamy.uno

What's your reaction?

Related Posts

1 of 35

Leave A Reply

Your email address will not be published.