Гоо сайханЗөвлөгөө

Овьёос хүний эрүүл мэндэд ямар ач тустай вэ?

Овьёос нь хурдан шингэдэг тул сүүлийн 10 жилд олон хүний хэрэглээнд ороод байгаа билээ .Усанд дэвтээгээд л өл дарчихдаг гайхалтай хоол.  Сүүлийн 10 жил ч гэлтгүй өвөө нар маань ч бас хэрэглэсээр ирсэн. Дэлхийн аль ч улсад ургадаг ба үнэ нь маш хямд .Миний санахаар 800 төгрөг байдаг билүүдээ. Болгоход хялба мөн хямдхан байдгаас гадна эрүүл мэндэд маш олон ач тустай . Харин одоо тэдгээртэй танилцацгаая.

Эслэг болон уургаар баялаг – Бидний биед хангалттай хэмжээний эслэг, уураг байх хэрэгтэй. Эслэг нь эрүүл хоол боловсруулах системийг дэмждэг. Уураг нь булчингийн өсөлтийг дэмжиж, хүнд дасгал хөдөлгөөн хийсний дараа булчин сулархаас сэргийлдэг. Тийм ч учраас овьёосыг дасгалын өмнө идэхэд тохиромжтой.

Бага илчлэгтэйгээс гадна өөх тос агуулдаггүй – Овъёос өл дарж удаан хугацаанд цатгалдах мэдрэмж төрүүлж чаддаг. Нэг аяга овъёос нь ердөө 130 калори бөгөөд өөх тос агуулдаггүй.

Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ – Овъёос нь эслэг их хэмжээгээр агуулдаг тул глюкозын шингээлтийг удааширдаг. Мөн үүнд агуулагдах нийлмэл нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдэхээс сэргийлж чаддаг. Овъёос дахь магни нь инсулин ба глюкозын түвшинг зохицуулдаг ач тустай.

Цавуулаггүй – Хэрвээ та цавуулагт мэдрэмтгий бол овьёос таны хувьд зөв сонголт байж болох юм.

Муу холестериныг бууруулдаг – Овъёосонд агуулагддаг бета-глюкан эслэг нь бие дэх муу холестериныг бууруулдаг. Муу холестериныг бууруулснаар  цусны даралт ихсэх, зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулах болно.

Зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө – Овъёосонд агуулагдах лигнань нь бие махбодийг зүрхний өвчнөөс хамгаалдаг ид шидтэй.Мөн овъёосонд агуулагдах эслэг ба холестерин нь зүрхний дархлааг сайжруулдаг бөгөөд ингэснээр цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний эмгэгээс айх хэрэггүй болно.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусална – Лигнан нь бие махбодийг зүрхний өвчнөөс хамгаалахаас гадна бие дэх хорт хавдрын эсийг багасгадаг.

Долоо хоногт ядаж 4 удаа өглөөний хоолондоо овъёос хэрэглэж үзээд иш шидийг нь мэдрээрэй. Хольцонд хатаасан жимс хамгийн зөв сонголт байх болно.

What's your reaction?

Related Posts

1 of 125

Leave A Reply

Your email address will not be published.