ЗөвлөгөөЭрүүл мэнд

Стресснээс болж үүсдэг хэт их идэлттэй хэрхэн тэмцэх вэ?

Стресс нь хүний биед маш муугаар нөлөөлдөг .Цусан дах сахарын хэмжээг ихэсгэж чихэр идэх хүслийг нэмэгдүүлдэг .

Ихэнх хүмүүс стресттсэн үедээ түргэн ,хэт их чихэртэй хоол идэж тайвширдаг.Энэ циклийг хурдан эвдэхгүй үргэлжлэвэл сахарын өвчин тусах эрсдэлтэй.

Stress and Heart Health | American Heart Association

Харин энэхүү нийтлэлээрээ үүнээс салахад туслах зөвлөгөөнүүдийг бэлтгэлээ.

Завсарлага авах

15-20 минутын турш алхах нь стрессээс үүдэлтэй идэх хүслийг бууруулах зардал багатай арга бөгөөд маш үр дүнтэй. Алхах нь стресс тайлдаг ба идэх хоолноос чинь ч мөн холдуулах болно.

Хөгжим сонсох

Цаг агаарын таагүй байдлаас болж гадуур алхаж чадахгүй байна уу? Санаа зоволтгүй! Хэт их идэхээс сэргийлэхийн тулд чихэвчээ зүүгээд дуртай дуугаа сонсоорой.

Аяга ус уух

Стресстэж уурласан хүмүүс усны дутагдалд их хэмжээгээр орсон байдаг . Цангаагаа зөв тайлж чадахгүй бол улам их стресстэж бүүр их идэж ч магадгүй юм. Өлсөж байгаагаа мэдрэх бүртээ нэг аяга ус уугаад үзээрэй . Ус ууснаас 10аас 15 минутын дараа юм идэх хүсэл тань байхгүй болох болно.

Шанцайтай цай уух

Шанцайтай цайны амт үнэр нь хоол идэх дуршлыг бууруулдаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан . Үүнээс гадна холестерол, цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг стрессийн сөрөг нөлөөг багасгахад тусалдаг.

Нунтаг шанцай устай хольж уугаарай  . Мөн зөгийн бал хольж хэрэглэвэл илүү үр дүнтэйгээс гадна цайг тань амттай болгох болно.

The Impact of Stress on Innovation | IdeaScale

Цагаар хооллоорой.

Энэхүү нийтлэлийн эхэнд стрессийн үр дүнд цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь чихэр ихээр идэх хүслийг өдөөдөг болохыг дурьдсан билээ. Цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэхгүйн тулд цагаар хооллох хэрэгтэй.

 

What's your reaction?

Related Posts

1 of 133

Leave A Reply

Your email address will not be published.