Эрүүл мэнд

Жин хаяхад туслах 0 калоритай хүнсний бүтээгдэхүүнүүд

Авах илчлэгийнхээ хэмжээг хасах нь хэцүү учраас жин хаях амаргүй байдаг байх.Илчлэг багатай хүнс идье гэхээр цатгадаггүй тул хоол идэх хүслийг зарим тохиолдолд илүү их өдөөдөг байж болох юм.Таньд дуулгах нэгэн сайн мэдээ байна . Илчлэг багатай хэрнээ өл дарчихдаг хүнс байдаг .Энэхүү нийтлэлээрээ тэднийг танилцуулахаар бэлдлээ .Тэдэнтэй танилцацгаая.

Алим

Алим илчллэггүй төдийгүй маш их хэмжээний антиоксидант, витамин, эрдэс бодис агуулдаг тул олон төрлийн өвчнөөс ангид байхад тусалдаг. Мөн алим нь жин хаяхад тусалдаг(хоолны дуршил бууруулдаг)  пектин агуулдаг. Энэ нь олон цагийн турш цатгалдах мэдрэмж төрүүлдэг хүнсний эслэг ч мөн агуулдаг .

Өргөст хэмх

Хоолны шингэцийг сайжруулдаг учир өргөст хэмхийг ихэвчлэн салатанд хийж хэрэглэдэг . Мөн олон төрлийн ашиг тустай витамин болох B витамин агуулдаг .Эслэг болон ус агуулдаг учраас таны биеийг дотроос нь чийгшүүлж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Салат ч гэлтгүй миксэрдээд ундаа хийгээд ууж болно.

Кале

Тэг калоритой илчлэг багатай Кале хэмээх ногоо нь маш их тэжээллэг бодис агуулдаг. .  А аминдэм, К аминдэм, С аминдэм, антиоксидант агуулдаг бөгөөд холестерины түвшинг бууруулахад маш сайн нөлөөтэй байдаг. Мөн зөвхөн салат ч гэлтгүй смүүти болгон хэрэглэж болно.

Чихэрлэг вандуй

Чихэрлэг вандуй нь чихэр агуулдаггүй бөгөөд A, B, K витамин, эслэгээр баялаг.Хоолны зууш болгон хэрэглэвэл их зүгээр .Ялангуяа мах идэж байгаа тохиолдолд таны гэдсийг дүүргэж хоол идэх хүслийг тань бууруулах болно.

Тарвас

Зун ихээр хэрэглэгддэг энэхүү жимс нь амны цангаа сайн тайлдаг билээ.Тарвас нь биеийг чийгшүүлэхэд шаардлагатай их хэмжээний ус агуулдаг бөгөөд мөн антиоксидант агуулдаг тул чөлөөт радикалуудтай тэмцэж чаддаг.

Улаан лооль

Жимс үү эсвэл хүнсний ногоо хэмээн маргаан үүсгэдэг энэхүү жимс нь жин хасах хоолны дэглэмж заавал байх ёстой . Витамин С, антиоксидант агуулдаг.Мөн улаан лооль нь их хэмжээний ликопен агуулдаг тул зүрх судасны өвчнөөс сэргийлж чаддаг.

 

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.