EntertainmentЗөвлөгөөЭрүүл мэнд

Солонгосчууд эдгээр хоол хүнсийг хэрэглэдэг учраас арьс нь сайхан хэвээрээ байдаг .

Солонгос хүмүүс сайхан арьстай гэдгээрээ их алдартай . Ихэнх хүмүүс гоо сайхных нь бүтээгдэхүүнүүд чанартай учраас сайхан арьстай хэмээн бодоцгоодог. Судалгаанаас үзэхэд тэдний хооллолт сайхан арьстай байгаагийнх нь нууц гэдэг нь тогтоогдсон .

Тэдний хоолны дэглэмийг нарийвчлан судалж үзвэл солонгосчууд боловсруулсан хоол хүнс биш ихэвчлэн хүнсний ногоо , айраг түгээмэл хэрэглэдэг нь илт мэдэгдэнэ. Харин одоо солонгосчуудын арьсыг сайхан байлгадаг хоол хүнстэй танилцацгаая.

Кимчи

Traditional napa cabbage kimchi recipe - Maangchi.com

Кимчи нь хоол боловсруулах үйл ажиллагаанд тусалдаг эрүүл нян агуулсан Солонгосын алдарт исгэсэн хүнс юм. Хоол боловсруулах үйл ажиллагаа сайн байснаар арьс эрүүл мөн цэвэрхэн байдаг . Хоол боловсруулах үйл ажиллагаа доголдсон үед ихэвчлэн батга гарч арьс бохирддог.

Далайн байцаа

Далайн байцаа

Далайн байцаа нь эрүүл мэндэд олон төрлийн ач тустай тул солонгосын гол нэрийн хоол байсаар ирсэн .   Энэ далайн ургамал нь далайн гаралтай олон төрлийн эрдэс бодис агуулдаг тул үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Далайн байцаа иод агуулдаг .Энэ эрдэс нь булчингийн сулрал, ядаргаа, хэт их холестрин зэрэг олон төрлийн өвчнөөс хамгаалдаг .

Макгеолли

Набор макгеолли. корейский традиционный алкогольный напиток рисовое вино.  мешок с рисом, пластиковая бутылка, стекло, керамическая посуда, ветка риса  | Премиум векторы

Макгеолли хэмээх цагаан будааны дарс нь исгэсэн будаагаар хийгддэг ба 6-8 хувийн архины найрлагатай байдаг . Энхүү архи нь пробиотик бактери агуулдаг ба энэ нь арьсанд маш сайн. Яагаад гэвэл хоол боловсруулах системийг дэмжин улмаар арьс эрүүл болдог байна . Энэ архиар хийгддэг маск ч гадуур зарагддаг .

Цай

ХАР ЦАЙ ХЭРЭГЛЭХ НЬ ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

Хэрэв барууныхан коланд дуртай бол солонгосчууд цайндаа маш их дуртай байдаг . Ихэнх төрлийн цай нь антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь таны биеийг чийгшүүлэхэд сайн нөлөөтэй. Цай нь мөн тайвшруулдаг тул ингэснээр таны стрессийн түвшин буурч үрчлээтэх нь багасна.

 

 

What's your reaction?

Related Posts

1 of 136

Leave A Reply

Your email address will not be published.