ЗөвлөгөөЭрүүл мэнд

Артерийн судсыг цэвэрлэх туслах хүнсний бүтээгдэхүүнүүд

Цусны даралт болон холестрины хэмжээ нэмэгдсэнээс болж артерийн судас бөглөрөхөд хүрдэг . Артерийн судсууд нь зүрхнээс хүчилтөрөгчийг бүх бие махбодид хүргэх үүрэгтэй тул уян хатан байх шаардлагатай.

Харамсалтай нь артерийн судас бөглөрснөөс болж зүрх судасны асуудал үүсч эхэлдэг. Зүрхний өвчин нь дэлхий дээрх нас баралтын номер шалтгаан билээ. Тийм ч учраас зүрх судсаа эрүүл байлгая , цаашлаад эрүүл байя гэж бодож байвал артерийн судсаа цэвэр байлгах хэрэгтэй . Энэхүү нийтлэлээрээ артерийн судсыг цэвэрлэхэд тусалдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлдэн хүргэж байна .

Цагаан гаа

Цагаан гаа нь артерийн судсыг цэвэрлэхэд тусалдаг. Энэхүү ургамал нь үрэвсэл үүсэхээс сэргийлдэг антиоксидант агуулдаг байна . Энэ нь цусан дахь холестерины болон триглицеридийн түвшинг хүртэл бууруулдаг бууруулж. Ихэнх хүмүүс цагаан гаатай цай ууж бие дэх цагаан гааны хэрэгцээгээ нөхдөг . Мөн зажилж идэж ч болно шүү .

Кофе

Хэрэв та кофенд дуртай бол энэ мэдээг сонсоход та баяртай байх нь дамжиггүй. Өглөөд өөрийгөө цэнэглэх сайн арга болохоос гадна үдээс хойш ядралт мэдрэгдэх үед кофе нь артерийн бөглөрөлийг бууруулах үр дүнтэй болох нь тогтоогджээ. Хэрэв та кофе уухгүй бол өөр нэг сонголт байгаа бөгөөд энэ нь антиоксидант ихтэй ногоон цай юм. Кофеноос ялгаагүй үр дүнтэй .

Шанцай

Шанцай заавал хэрэглэж байх 7 шалтгаан - Их Монгол

Шанцай нь зүрх судасны өвчин төдийгүй атеросклерозын эрсдлийг бууруулдаг нь тогтоогдсон тул тогтмол хэрэглэж байгаарай . Зөвхөн үүгээр зогсохгүй хоолондоо шанцай нэмснээр таны триглицерид, глюкоз болон LDL холестерины хэмжээ буурах болно .

Турмерик

Хэрэв та өмнө нь турмерик  хэрэглэж байгаагүй бол одоо туршаад үзээрэй.  Яагаад гэвэл турмерик нь үрэвслийн эсрэг нэгдлүүдтэй бөгөөд энэ нь артерийг цэвэрлэдэг байна .

Бүхэл үрийн хоол хүнс

Үр тариа нь хүнсний эслэгээр баялаг . Эслэг нь холестерины түвшинг бууруулахад тустай бөгөөд энэ нь эргээд зүрх судасны өвчнөөс хамгаална.

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.