ЗөвлөгөөЭрүүл мэнд

Зүрхний үйл ажиллагаагаа дэмжихийг хүсвэл эдгээр цайг уугаарай

Зүрхээ эрүүл байлгахын тулд идэвхтэй амьдарч , эрүүл хооллож ,  илүүдэл жингээсээ салж , тамхи болон архийг бага хэрэглэх хэрэгтэй . Үүнээс гадна зүрхний эрүүл мэндийг сайжруулдаг төрөл бүрийн цай байдгийг та мэдэх үү ?

Эрдэмтдийн үзэж байгаагаар ургамлын гаралтай цай нь цусны даралтыг бууруулж, муу холестерины түвшинг мөн бууруулж, цусны өтгөрөлт үүсэхээс урьдчилан сэргийлж, зүрхний цохилтыг удаашруулж, архаг үрэвслийг бууруулах, стресс, сэтгэлийн түгшүүрийг бууруулахад туслах бүх төрлийн ашигтай нэгдлүүдийг агуулдаг.

Харин одоо зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг цайнуудтай танилцацгаая.

Жүржийн хальстай цай

Сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудын үзэж байгаагаар жүржийн хальстай цай нь сэтгэл санааны хямралыг бууруулдаг байна. Жүржийн хальсанд агуулагдах  антиоксидантууд нь цусны даралтыг бууруулж, холестерины хэмжээг бууруулдаг байна. 

Хибускустай цай

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цусны даралтыг 90/60 мм м.у.б-ээс 120/80мм муб(мөнгөн усны баганын өндөр) д байлгах хэрэгтэй байна. Цусны даралт ихсэх, даралт ихсэх өвчинд Хибескус цай нь сайн нөлөөтэй байдаг байна.  Энэ нь судсыг тайвшруулж, тэлэлтийг дэмжиж, улмаар ямар ч асуудалгүйгээр цус урсах боломжийг олгодог.

Цагаан гаатай цай

Цагаан гааны цай нь хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой хоол боловсруулах эрхтний дутагдал, гэдэс хийгээр хэт дүүрэх, суулгалт зэрэг бүхий л асуудлыг шийдэхэд маш сайн нөлөөтэй гэдгийг бид бүгд мэднэ. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул зүрх судасны өвчнийг эмчлэхэд тустай гэдгийг та мэдэх үү? Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллэснээр архаг үрэвсэл нь зүрх судасны тогтолцоонд ноцтой аюул учруулдаг байна. 

Лаванда цэцгийн цай

Байнга стресс, түгшүүртэй байснаас болж зүрх судасны өвчин үүсч цусны даралт , холестрины түвшин нэмэгдэж зүрх асуудалтай болж эхэлдэг.  Энэ тохиолдолд лаванда цэцгийн цай ууж тайвшрах хэрэгтэй .

Хүн орхоодойтой цай

Хүн орхоодойтой цайг уламжлалт эмчилгээ хийлгэж байсан хүмүүс андахгүй . Хүн орхоодой нь цусыг шингэлдэг тул зүрхний шигдээс болон цус харвалт үүсэх эрсдэлээс сэргийлж чаддаг. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүрх, зүрх судасны тогтолцооны бусад хэсэгт хамаатай аливаа асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Хэрэв эмчийн хяналтад байдаг , эсвэл хэт их өвддөг бол эмчтэйгээ ярилцаж байгаад цайгаа уугаарай . 

What's your reaction?

Related Posts

1 of 133

Leave A Reply

Your email address will not be published.