Эрүүл мэнд

Өдөрт 1 атга самар идээд байвал таны биед юу болох вэ?

Самарыг өөх тостой ихтэй гэдгийг хүн бүхэн л мэдэх байх  . Гэсэн хэдий ч  төмсний чипс, шарсан төмс,  бялуу, пицца, стейкэнд байдаг шиг муу өөх тостой биш юм. Энэхүү эрүүл өөх тосыг тааруулан хэрэглэснээр урт удаан эрүүл амьдрах боломж улам ихсэх болно . Харин одоо өдөрт 1 атга самар идвэл хүний биед ямар ач тустай вэ гэдэгтэй танилцацгаая .

Холестерины хэмжээг бууруулна

Олон тооны судалгаанаас үзэхэд самаранд агуулагдах сайн холестерин нь цусан дах муу холестриныг бууруулдаг болох нь батлагджээ. Муу холестрин ихсээд байвал артерийн судас бөглөрч цус харвалт  , зүрхний шигдээс тусах магадлал ихэсдэг байна .

Зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулна.

Самар нь муу холестериныг бууруулдаг тул улмаар зүрхний өвчин тусах магадлал буурах болно.

Зүрхний өвчин нь дэлхийн хамгийн их хүний амь нас авч явдаг шалтгаан гэдгийг та мэдэх үү  ? Тийм учраас маш сайн урьдчилан сэргийлэх хэрэгтэй .

Гэдэсний эрүүл мэндийг сайжруулна

Тараг болон бусад бүх төрлийн исгэсэн хоол хүнс нь гэдэсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг . Учир нь бие махбодийг сайн бактеригаар хангадаг.Самар нь ч мөн пробиотик баялаг.

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна .

Самар нь хоол боловсруулах доод замын хорт бодис, хаягдалыг цэвэрлэдэг эслэгээр баялаг . Тийм ч учраас хэрвээ таны өтгөн хатдаг бол энэ жимсийг тогтмол идэж байгаарай .

Цусан дахь сахарын хэмжээг хянана

Хэрвээ та сахарын өвчтэй аль эсвэл энэхүү өвчинг тусах магадлал өндөртэй бол самар идэж байгаарай . Самаранд агуулагдах эслэг нь сахарын хэмжээг тогтворжуулдаг ид шидтэй .

Илүүдэл жинг хасна .

Самар нь гэдэс цэвэрлэхэд хамгийн тохиромжтой хоол хүнс юм. Яагаад гэвэл өөх тос болон эслэгээр баялаг .

Булчингийн массыг нэмнэ

Уургаар баялаг бул булчингийн массыг нэмэхэд маш сайн тусалдаг . Булчинтай болох нь маш хэрэгтэй . Учир нь бодисын солилцоог дэмжиж илүү хурдан турахад тусална .

 

 

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.