Эрүүл мэнд

Бүдүүн гэдэсний хорт хавдар тусахгүй байхыг хүсвэл эдгээр хүнсүүдийг тогтмол хэрэглээрэй.

Мэргэжилтнүүдийн  үзэж байгаагаар 20 хүн тутмын 1 нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг . Хамгийн аймар нь АНУд нийт нас баралтын шалтгаанд 2т бүдүүн гэдэсний хорт хавдар ордог.

Гэхдээ санаа зовох хэрэггүй . Зөв хооллолтын ачаар энэ аюулаас бултах боломжтой . Харин ямар хоол хүнс сайн гээч  . Бүдүүн гэдсэнд сайнаар нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая .

Турмерик

Энэтхэг, Ойрхи Дорнодын хоол хүнсэнд амтлах зориулалтаар ордог энэ хүнс нь куркумин хэмээх нэгдэл агуулдаг бөгөөд энэ нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул хорт хавдрын өсөлтийг зогсоодог ид шидтэй .

Оливын тос

Мэргэмжлийн эмч нар бүдүүн гэдэсний хорт хавдарт оливын тос хэрэглэхийг зөвлөдөг.

Улаан лооль

Улаан лоолийг тогтмол хэрэглэж байгаарай . Яагаад гэвэл энэ нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг антиоксидант болох ликопен агуулдаг . Чанасан тохиолдолд ликопений хэмжээ нь өсдөг тул чанаж хэрэглэх нь тохиромжтой .

Навчит ногоонууд

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр эслэг ихтэй хоол хүнс нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг . Тиймээс өдөр тутамдаа навчит ногоо хэрэглэж байгаарай . Яагаад гэвэл энэ нь эслэгээр баялаг .

Шош

Шош нь бүдүүн гэдсэнд асуудал үүсгэдэг хорт бодисын устгахад тусалдаг мөн эслэгээр баялаг байдаг.

Мөн шошонд агуулагдах фолийн агууламж нь  бүдүүн гэдсэн дэх хэвийн бус ДНХ-ийг хорт хавдрын хөгжлийг өдөөхөөс нь өмнө эмчилдэг ач тустай .

Жимс

Жимс жимсгэнэ идэхгүйгээр бүдүүн гэдэсний хорт хавдраас бултана гэж байхгүй .

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.