Эрүүл мэнд

Хeхний хорт хавдар тусахгүй байхыг хүсвэл эдгээр хүнсүүдийг тогтмол хэрэглэж байгаарай .

Хөхний хорт хавдраас ангид оршин тогтнох баталгааг өгөх хоол хүнс манай гариг ​​дээр лав байхгүй. Гэсэн хэдий ч эрсдэлийг бууруулахад туслах шинжлэх ухаанаар батлагдсан хоол хүнс байдаг .

Шинжээчдийн үзэж байгаагаар дунджаар нэг эмэгтэй хөхний хорт хавдартай гэж 2 минут тутамд оношлогддог. 13 минут тутамд  нэг эмэгтэй хөхний хорт хавдраар нас бардаг байна.

Энэ нь эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдар билээ . Хэт их стресс архи тамхи хөдөлгөөний дутагдал нь энэ хорт хавдар тусах маш том хүчин зүйл болж өгдөг .

Хэрвээ та энэ өвчнөөс хол байядаа гэж бодож байвал доорх хүнсийг түгээмэл хэрэглээрэй .

Мөөг

Д аминдэм нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг нь батлагдсан шим тэжээл юм. Мөөг нь Д аминдэмийн маш сайн эх үүсвэр бөгөөд өдөр тутамдаа хэрэглэвэл хөхний хорт хавдраас сэргийлж чадна.

Самар

Самранд агуулагдах эрүүл өөх тос нь үрэвсэлтэй тэмцдэг . Тийм учраас энэ нь хөхний хорт хавдартай тэмцхэд сайн хүнс болж өгдөг .

Оливын тос

Чидун жимсний тос нь мөн үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг тул хөхний хорт хавдартай сайн тэмцэж чаддаг .

Амтат төмс

Амтат төмсний найрлага дахь бета-каротин нь нүдэнд сайнаар нөлөөлдөг. Мөн бета-каротин нь хөхний хорт хавдартай тэмцэхэд сайнаар нөлөөлдөг байна .

Улаан лооль

Улаан лоолийн нэг төрлийн антиоксидант нь хөхний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бөгөөд үүнийг ликопин гэж нэрлэдэг. Мэргэжилтнүүд ликопены агууламжийг идэвхжүүлэхийн улаан лоолийг чанаж хэрэглэхийг зөвлөдөг .

Жимсгэнэ

Хөнгөн зууш идмээр санагдах тоолондоо жимс жимсгэнэ идэж байгаарай. Хүчтэй антиоксидант агуулдаг тул хөхний хорт хавдрын эсрэг гайхалтай сайн нөлөөтэй .

Турмерик

Шөл, салат, тэр ч байтугай смүүтинд амтлах зорилгоор турмерик хийдэг . Учир нь энэхүү хоолны амтлагч нь эмийн өвс бөгөөд хөхний хорт хавдар болон бусад төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх чадвартай гэдгээрээ алдартай .

What's your reaction?

Related Posts

1 of 46

Leave A Reply

Your email address will not be published.