ЗурхайСонирхолтой

Зөнч Ванга эмээ 2021 оныг илүү хүнд хатуу жил болно гэж зөгнөсөн байдаг байна

Дэлхий даяар 2020 он нэлээд хүнд жил болон өнгөрч байна. Тиймдээ ч хүмүүс шинэ онд цар тахал дарагдаж, эдийн засаг сэргэж, бүх зүйл сайхан болж, энгийн амьдрал эргэн ирнэ хэмээн найдаж байгаа билээ. Гэтэл зөнч Баба Вангагийн зөгнөснөөр 2021 он тийм ч сайхан байхгүй нь.

Эргэн санавал Болгарын сохор зөнч есдүгээр сарын 11-ний террорист халдлага, Исламын алан хядах бүлэглэлийн хүчирхэгжилт, Их Британи Европын холбооноос гарахыг хүртэл зөв зөгнөсөн билээ. Мөн тэрээр 1996 онд нас барахынхаа өмнө 2020 оны тухай зарим зүйлийг ярьж байжээ.

Хэдийгээр түүний зөгнөсөн зарим аймшигтай зүйл энэ жил биелээгүй ч цар тахал 1.7 сая гаруй хүний аминд хүрч, Австралийн түймэр гурван тэрбум амьтан устгасан зэрэг нь 2020 оныг хангалттай хүнд жил болгож байна.

Ванга 2020 оны үед Азид газар хөдлөлт болж, Пакистан, Хятад, Япон, Аляскад хөнөөлт цунами болж 400 орчим хүн нас барна хэмээсэн нь энэ жил тохиолдсонгүй. Гэхдээ тэрээр Дональд Трамп хүнд жилийг туулж, өвчин тусч, сонгуульд ялагдана гэдгийг онож зөгнөжээ.

Тэгвэл 2021 оны тухай Ванга эмгэн юу зөгнөв? Тэрээр ирэх жилд хэд хэдэн аймшигт гамшиг болно хэмээсэн байна. Тэр байтугай Ванга 2021 онд “Хүчит луу хүн төрөлхтнийг хядна”, “Гурван аварга биет нэгдэнэ”, “Зарим хүмүүс улаан мөнгөтэй болно” гэх мэт хачирхалтай, далд утгатай зөгнөл хэлсэн аж. Мөн тэрээр онцгойлон “Маш хүнд хэцүү цаг үе ирж, хүн төрөлхтөн итгэл үнэмшлээрээ хуваагдах болно” хэмээсэн гэнэ.

Ванга насан эцэслэхээсээ өмнө “Бид хүн төрөлхтний хувь тавилан, заяа төөргийг эргүүлэх аймшигт үйл явдлыг гэрчлэх болно” хэмээн хэлсэн аж.

Гэхдээ түүний 2021 оны зөгнөлүүд бүгд аймшигтай байсангүй. Тухайлбал, түүний зөгнөснөөр 2021 онд дэлхийн хамгийн хурдан үйлчилгээтэй вакцин бүтээгдэхээс гадна хүн төрөлхтөн хорт хавдрыг эдгээх эмчилгээг олох гэнэ. Тэрээр “Хорт хавдрыг төмөр гинжээр хүлэх өдөр ирнэ” хэмээсэн байна. Түүнээс гадна Ванга эмгэн 2021 онд “Шатахууны үйлдвэрлэл зогсож, дэлхий ээж амрах болно” хэмээн зөгнөжээ.

Түүнчлэн Ванга нас барахынхаа өмнө хүн төрөлхтөн ирэх 200 жилийн дотор харь гаригийн оюун ухаант амьдралтай холбоо тогтооно хэмээгээд “Сансар огторгуйн амьдралын тухай ихийг олж мэднэ. Тэгээд гэнэт манай гариг дээр хэрхэн амьдрал үүсч, бид хэрхэн амьдарч эхэлсэн талаар бүх зүйл тодорхой болно. Хүн төрөлхтөн өөр ертөнцийн сүнслэг ах дүүстэйгээ харилцдаг болно” хэмээн зөгнөж байсан юм.

Тэрээр нас барах хүртлээ дэлхийн ирээдүйг 5079 он хүртэл зөгнөж байжээ.

Source : news.mn UNILAD

What's your reaction?

Related Posts

1 of 32

Leave A Reply

Your email address will not be published.