Entertainment

Та саунд ордог бол үүнийг заавал уншаарай.

Хөлрөх нь бие махбодийн температурыг зохицуулах сайхан арга юм. Тийм ч учраас халууцах эсвэл дасгал хийх үед хөлөрдөг .  Мөн хөлрөх нь биеийг ариутгахад тусалдаг гэдгийг та мэдэх үү ?

Арьс нь зайлуулах эрхтэний нэг бөгөөд хөлсөөр хорыг гадагшуулдаг . Тиймээс хөлс гарах нь бие эрүүл байгаагийн шинж тэмдэг билээ . Хэрэв та гэмтлийн улмаас ч юмуу хөлсөө гаргах боломжгүй болсон үед саунд орох хэрэгтэй .

Хэт улаан туяаны цацрагыг ашиглан биеийг халаадаг . Энэ цацраг нь арьсны гүн рүү нэвтэрч дотроос нь халааж эхэлдэг .  Өөрөөр хэлбэл энэ нь эсийн төвшинд халаана гэсэн үг .

Энэ төрлийн цацраг туяа нь гүнзгий нэвтэрдэг тул биеийн системээс зайлуулахад шаардлагатай бүх хорт бодисыг гаргаж чаддаг . Дархлааны системийг түрэмгий бичил биетнийг устгахад дэмжиж өгнө. Мөн бодисын солилцоог хурдасгадаг ба үүний ачаар жин хаях болно . Харин одоо бусад ашиг тустай нь танилцацгаая .

• Маш их тайвшралыг өгдөг .  Хэт их хөлөрсний ачаар маш сайн тайвшрах болно .

• Арьсанд сайнаар нөлөөлнө. Хэт улаан туяаны саун нь арьсны давхаргад хуримтлагдсан бохирдлыг арилгахад туслахаас гадна арьсыг зөөлөн, уян хатан болгодог коллагены нийлэгжилтийг дэмждэг ач тустай.

• Биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй.Хөлс нь биеэс хорыг гадагшлуудаг . Бие махбодийг эсийн түвшинд халааж хоргүйжүүлэх арга нь маш үр дүнтэй байдаг.

• Жин хасахад тусалдаг. Хэт улаан туяаны саун таныг туранхай болгох хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ нь усны жинг хасах боломжийг танд олгоно. Хоёрдугаарт, энэ нь бодисын солилцооны хурдыг нэмэгдүүлдэг.

• Өвдөлт намдаахад тусалдаг. Үе мөч хөшиж, булчин тань өвддөг үү? Хэт улаан туяаны гүнзгий нэвтрэлтийг ашиглан эдгээр бэрхшээлээс салж болно.  Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, эдгэрэлтийг хурдасгадаг.

• Эрүүл мэндийн ерөнхий байдлыг сайжруулдаг. Хэт улаан туяаны саун нь цусны эргэлтийг сайжруулдаг тул таны эд эсүүдэд шаардлагатай бүх шим тэжээл, хүчилтөрөгчийг өгч эрүүл мэндийг сайжруулах боломжийг олгодог.

What's your reaction?

Related Posts

1 of 7

Leave A Reply

Your email address will not be published.