Эрүүл мэнд

Унтахад асуудалтай байгаад байна уу ? Үүнийгээ интоор ашиглан шийдээрэй .

Унтаж чадахгүй байхаас болж эм уух нь өөрөө ухаалаг сонголт биш юм . Нойрны эм таныг богино хугацаанд зүүдний ертөнцөөр аялуулж чадах хэдий ч гаж нөлөө үзүүлэх нь элбэг . Ам хуурайших , өтгөн хатах , хоолны дуршил муудах өдрийн цагаар нойрмоглох хөлийн эрхтэнүүдэд цочрол өгөх зэрэг нь энүүхэнд . Нойрны эм нь мөн донтолт үүсгэдэг ба үүнийг уухгүйгээр унтах боломжгүй болох нөхцөл байдалд хүргэдэг .

SKU 75354
Prunus fruticosa x Prunus cerasus ‘Juliet’

Хэрэв та үе үе нойргүйдэлтэй тулгарч байгаа бол байгалийн гаралтай эмчлэх арга хэрэглэх нь зөв юм. Интоор жимсийг хатааж хөлдөөж эсвэл шүүс хэлбэрээр ууж нойргүйдлийг эмчлэх нь тренд болоод байгаа билээ .

Энэхүү улаан жимс нь мелатонин агуулдаг ба энэ нь нойргүйдэлтэй тэмцэхэд тусалдаг . Мелатонин нь сэрж унтахыг удирддаг даавар юм .

Мелатониныг таны тархинд байрлах жижиг булчирхай болох эпифиз үйлдвэрлэж, ялгаруулдаг. Урьд нь тайлбарласнаар мелатонин бол таны сэрэх, унтах мөчлөгийг хариуцдаг даавар юм. Энэ дааврыг хангалттай үйлдвэрлээгүйгээс болж хүссэн үедээ унтах чадваргүй болож нойрны чанар алдагддаг .

Мелатонин  даавар нь интоор жимсэнд их хэмжээгээр агуулагддаг . Та үүнийг хатааж хөлдөөж аль эсвэл шүүс болгоод ууж болно .Чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй .

What's your reaction?

Related Posts

1 of 46

Leave A Reply

Your email address will not be published.