Эрүүл мэнд

Сармисны 9 ашиг тус.Хадгалаад аваарай .

Уламжлалт анагаах ухаанд сармисыг эрт дээр үеэс ашигласаар ирсэн Энэ нь хоолны амт үнэрийг сайхан болгохоос гадна эрүүл мэндэд маш олон ач тустай . Биднийг бага байхад сармис хүзүүнд зүүлгэдэг байсан нь ханиад эдгээхтэй холбоотой байсан . Харин одоо сармины эрүүл мэндэд үзүүлэх ач тусуудтай танилцацгаая.

Антисептик шинж чанартай

Сармис нь нян, вирус, мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэхэд тусалдаг гэдгийг мэдэх үү ? Энэ хүнсийг Дэлхийн 1-р дайны үеэр цэргүүдийн шархыг ариутгахад ашигладаг байжээ.

Цусыг шингэлнэ

Сармисын цусыг шингэлэх үйлчилгээтэй тул байнга хэрэглэснээр цусны бүлэгнэл үүсэх, цус харвах эрсдлийг бууруулахад тусалдаг.

Муу холестериныг бууруулдаг

Сармисыг тогтмол хэрэглэх нь артерийн хананд товруу болон холестерин хуримтлагдхаас сэргийлдэг гэж шинжээчид үздэг байна .

Цусны даралтыг бууруулдаг

Сармисын зарим нэгдэл нь судасны ханыг тайвшруулахад тусалдаг. Энэхүү өвслөг ургамлын тэлэлтийн нөлөөгөөр цусны даралтыг буурдаг байна .

Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг
Сармис нь цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг тул тогтмол хэрэглэснээр хүний ​​бэлгийн дур хүслийг цаг хугацааны явцад сайжруулахад тусалдаг.

Үрэвсэлтэй тэмцэнэ
Сармис нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул үе мөчний үрэвсэл гэх мэт өвчинд сайнаар нөлөөлдөг .  Загатнасан үед түрхэх нь бас сайн нөлөөтэй .

Илүүдэл жингээс хол байлгадаг .

Үрэвсэл бол таргалалтын нэг шалтгаан юм. Үрэвслийн эсрэг  сармисыг тогтмол ууснаар илүүдэл жинтэй хүмүүс жин хаяхад тусалдаг .

Эрүүл амьсгалын тогтолцоог дэмжинэ

Сармис нь вирусыг устгах чадвартай тул өдөр тутмын хэрэглээ нь ханиадны давтамж, үргэлжлэх хугацааг багасгахад тусалдаг. Энэ ургамлын вирусын эсрэг шинж чанар нь вирусын гаралтай хоолойн өвчний эсрэг өндөр үр дүнтэй.

Цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг
Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн инсулины хэрэглээг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгоход туслах зорилгоор сармисыг тогтмол ууж болно.

Шүдний өвчнийг намдаана
Өвдөлт намдаах үйлчилгээтэй тул буталсан сармисыг өвдөж буй шүдэнд дээрээ тавьбал өвдөлтийг намдаахад тусална

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.