Эрүүл мэнд

Чихэрлэг төмс эрүүл мэндэд ямар ач тустай вэ ?

Илүү залуу үзэсгэлэнтэй харагдуулахад тусална

Амтат төмс нь С, Е аминдэмээр баялаг бөгөө эдгээр нь арьсанд сайнаар нөлөөлдөг витаминууд юм . Эдгээр хүчтэй антиоксидантууд нь эсийн эвдрэл үүсгэдэг хөгшрөлтийг хурдасгадаг молекулууд болох чөлөөт радикалуудыг саармагжуулах чадвартай. Амтат төмсийг хоол хүнсэндээ оруулснаар арьс гэрэлтэж эрүүл болдог ач тустай .

Амтат төмс нь хорт хавдартай тэмцэж, нүдний эрүүл мэндийг сайжруулна

Энэхүү халуун орны булцуут хүнс нь хорт хавдар тусах магадлалыг бууруулахад тусалдаг А витамин агуулдаг ба үүнийг бета каротин хэмээн нэрлэдэг . Энэхүү хүчтэй антиоксидант нь таны эсийг хортой чөлөөт радикалуудаас үүдэлтэй исэлдэлтийн стрессээс хамгаалдаг. А аминдэм нь нүдний эрүүл мэндийг дэмжихэд маш сайн нөлөөтэй гэдгээрээ алдартай.

Өндөр эслэгний агууламжтай тул эрч хүчийг мэдрүүлнэ

Эрч хүчтэй байснаар ажлыг хийхэд илүү хялбар болдог гэдгийг хүн бүхэн л мэдэх байх . Энэ төмс нь их хэмжээний эслэг болон нүүрс ус агуулдаг .Амтат төмсний эслэгийн агууламж аажмаар шатаж, таны цусыг маш тогтвортой түвшинд эрчим хүчээр хангах элсэн чихэрээр хангаж өгдөг.

Амтат төмс дэх манган нь маш олон төрлийн ашиг тустай байдаг

Хэдийгээр бусад витамин, эрдэс бодисуудтай адил түгээмэл хэрэглэгддэггүй ч манган бол анхааралгүй орхиж болохгүй зүйл юм. Энэ нь бие махбодийн эрчим хүчний үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цусан дахь сахарын хэмжээ, хоолны дуршилыг тогтворжуулах боломжийг олгодог гэдгээрээ алдартай. Манганы найрлага нь эрүүл эсийг гэмтлээс хамгаалдаг антиоксидант үүсгэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү эрдэс чихэрлэг төмсний хангамж нь цус багадалт, сарын тэмдгийн өмнөх хам шинж (PMS) өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг .

Амтат төмс нь зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг .

Амтат төмсөнд их хэмжээгээр агуулагддаг В6 витамины ачаар  цусны эргэлтийн тогтолцооны эрүүл мэнд сайжирдаг.  Витамин В6 нь артерийн хананд хатуурал үүсгэдэг гомоцистеин бодисыг задлахад хэрэгтэй байдаг. Нэмж дурдахад чихэрлэг төмс калигаар баялаг . Энэхүү эрдэс бодис нь хүний ​​биед илүүдэл натри ялгаруулдаг тул цусны даралтыг бууруулахад тусалдаг. Мөн кали нь зүрхний булчингийн агшилтыг зохицуулахад тусалдаг байна.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.