Эрүүл мэнд

Лууван эрүүл мэндэд ямар ач тустай вэ ?

А аминдэмийн үнэтэй бэлдмэлийн талаарх бодлоо мартаж үз. Лууван нь А аминдэмээр баялаг ба энэ нь арьсыг эрүүлжүүлж , хөгшрөлтийг удаашруулдаг ач тустай .

Луувангийн ашиг тусууд

1. Нүдний харааг сайжруулна .

Лууванг нүдэнд сайн гэж ярьдаг нь үнэн юм . Энэхүү ногоо нь бета-каротинаар  баялаг ба энэ нь элэгэнд А аминдэм болж хувирдаг . А аминдэм нь торлог бүрхэвчинд, шөнийн харааг сайжруулдаг ягаан өнгийн пигмент болох родопсин болж хувирдаг.

Бета-каротин нь хараа муудалт, хөгшрөлтийн катаракт өвчнөөс хамгаалдаг болох нь батлагдсан. Судалгаагаар хамгийн их бета-каротин хэрэглэдэг хүмүүст бага  хэрэглэдэг хүмүүсээс харааны доройтлын эрсдэл 40 хувь бага байдаг нь тогтоогджээ.

2. Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусална .

Судалгаанаас харахад лууван нь уушигны хорт хавдар, хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ.

3. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.
Бета-каротиний өндөр түвшин нь тогтмол метаболизмыг дэмжсэнээр  биед эсийг шинэчлэх антиоксидантын үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь эсийн хөгшрөлтийг удаашруулахад тусалдаг.

4. Арьсыг эрүүлжүүлж гэрэлтүүлэх болно .
А аминдэм ба антиоксидант нь арьсыг нарны гэрлээс хамгаалдаг. А аминдэмийн дутагдал нь арьс, үс, хумсыг хуурайшуулдаг. Мөн энэхүү аминдэм нь  нь эрт үрчлээтэх, батга гарах, хуурайших арьс, пигментаци, нөсөө толбо, арьсны өнгө жигд бус байдал гэх мэт өвчнөөс сэргийлдэг .

5. Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална
Судалгаанаас харахад каротиноид их хэмжээгээр агуулдаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс нь зүрх судасны өвчлөл багатай байдаг. Лууван нь бета-каротин төдийгүй альфа-каротин, лютеин агуулдаг.

Мөн лууван дахь уусдаг эсүүд нь цөсний хүчилтэй холбогддог тул лууванг тогтмол хэрэглэх нь холестерины түвшинг бууруулахад тустай .

6. Биеийг цэвэрлэнэ

А аминдэм нь хүний ​​биеэс хорт бодисыг гадагшлуулах үүрэгт элэгэнд тусалдаг. Энэ нь элэгний цөс, өөх тосыг бууруулдаг. Лууван дахь эслэг нь бүдүүн гэдсийг цэвэрлэж, хог хаягдлын хөдөлгөөнийг түргэсгэдэг.

7 Шүд болон буйлыг эмчилнэ
Лууван нь шүд, амыг цэвэрлэдэг. Буйлыг өдөөж  шүлсийг ихээр үүсгэдэг бөгөөд энэ нь шүлтлэг  хүчил үүсгэдэг, ба үүний ачаар бактери тэнцвэрждэг.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.