Эрүүл мэнд

Таргийг идэхээс өөрөөр яаж хэрэглэж болох вэ ?

Тараг нь сүү сүүн бүтээгдэхүүн бөгөөд бактери исгэн хийгддэг . Монгол гэлтгүй дэлхийн хүнс билээ  .

Тарагны өсгөвөрт исгэдэг гол бактери нь lactobacillus bulgaricus, lactobacillus acidophilus, lactobobacillus rahmnosus, streptococcus thermophiles, enterococcus faecium юм. Эдгээр бактери нь сүүн  хүчлийг сүүнд бий болгодог бөгөөд үүнээс шалтгаалан сайхан өнгө үнэртэй болдог.Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улсад бол хүн бүрийн идэх хоол хүнс билээ.

Амьд бөгөөд идэвхитэй тараг худалдаж авахыг хичээгээрэй, ингэснээр грамм тутамд дор хаяж 100 сая бактер агуулагдана гэсэн үг. Хэрэв та их мөнгө зарцуулахыг хүсэхгүй байвал гадаа зун сүү аваарай гэж хашгирдаг хүмүүсийн органик тараг аваарай. Мөн тэндээс сүү аваад өөрөө хийсэн ч болно шүүдээ .

Таргийг ямар зориулалтуудаар хэрэглэж болох вэ ?

Энэ нь холестерины хэмжээг маш ихээр бууруулахад тусалдаг бөгөөд ингэснээр бусад олон эрүүл хоол хүнсний нэгэн адил зүрх судасны өвчин, цус харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой болно гэсэн үг.

Лактоз үл тэвчих шинж чанартай тараг идсэнээр энэхүү харшилнаасаа салж болох ба кальциар баялаг .

Энэ нь бидний биеийн эрүүл мэндэд тустай маш олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг тул коронавирусын үед дархлаа сайжруулах супер арга юм .

Суулгалтыг үед үүнийг хэрэглэвэл тайвширч мөн энэ нь гэдэсний нянгуудыг тэнцвэржүүлэх болно .

Тараг нь мөөгөнцрийн халдварыг эмчлэхэд маш сайн нөлөө үзүүлдэг бөгөөд ялангуяа зарим эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ хөөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ү1рээ, ү1рээний хананд таргийг түрхэж өгдөг.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.