Эрүүл мэнд

 Ханборгоцой эрүүл мэндэд ямар ач тустай вэ ?

Хан боргоцой нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгддэг жимснүүдийн нэг юм . Мөн энэ жимс нь эрүүл амьдралын хэв маягын нэг хэсэг нь билээ . Амттай бас эрүүл мэндэд тустай .

Эрүүл мэндэд үзүүлэх ач тусууд :

• Ханиалга, ханиаднаас сэргийлнэ

Хан боргоцой нь витамин С, антиоксидантаар баялаг жимс. Энэ нь вирус, бактерийн эсрэг үйлчилгээтэй ба дархлааг сайн дэмжиж өгдөг . Ялангуяа манайх шиг хүйтэн өвөлтэй нутагт өвөл ихээхэн хэрэглэх хэрэгтэй .  Хан боргоцойнд агуулагдах бромелейн нь эдгээх чадварыг түргэсгэдэг.

• Витамин, эрдэс бодисоор баялаг

Хан боргоцой нь амин дэм, эрдэс бодисын өндөр эх үүсвэр билээ. Эдгээр эрүүл шим тэжээл, эрдэс бодисууд нь эрүүл амьдралын хэв маягийг сайжруулахад туслах болно. Хан боргоцойнд эслэг, кали, витамин С, кальци, А аминдэм, фосфор агуулагддаг .

• Харааг сайжруулахад тусалдаг
Хан боргоцойг уламжлалт анагаах ухаан, гэрийн нөхцлийн эмчилгээнд  эрт үеэс ашиглаж ирсэн. Хараа муудалтыг эдгээх чадвартай жимс билээ .

• Ясыг бэхжүүлдэг
Хан боргоцойнд эслэг, манган, кальци их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь яс, булчингийн эрүүл байдлыг хадгалахад тусалдаг.

• Буйлыг эрүүл байлгана .
Буйл эрүүл байх нь амны хөндийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас буйлныхаа эрүүл мэндэд сайн анхаарч байгаарай .  Буйлны үрэвсэл нь буйлны цус алдалтыг үүсгэж, бактери, вирусын эсрэг эмзэг байдалд хүргэдэг. Эрүүл бус буйл нь таны шүдийг бас унагаахад хүргэдэг!

• Хоол боловсруулах чадварыг сайжруулна
Бромеллейн нь ходоодны хүчиллэгийг саармагжуулах үүрэгтэй билээ .Цээж хорсдог хүмүүс эмчийн зааварчилгааны дагуу хан боргоцой  идэж эмчлэх хэрэгтэй . Энэ нь хоол боловсруулах системийг илүү жигд, эрүүл ажиллуулахад туслах нойр булчирхай дахь шүүрлийг зохицуулахад тусалдаг.

• Артрит өвчнийг намдаадаг

Хан боргоцой нь үе мөчний үрэвслийг арилгах үйлчилгээтэй .

Хан боргоцой нь илчлэг багатай, усны агууламж өндөр тул зуны улиралд хамгийн тохиромжтой зууш болно! Энэхүү сайхан жимсийг смүүти болгон ууж, тарагтайгаа ч мөн холин ууж болно .

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.