Эрүүл мэнд

Хорт хавдрыг эдгээдэг жимснүүд

Хорт хавдрын 35 орчим хувь нь хоол тэжээлийн хүчин зүйлтэй холбоотой байдаг. Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд  эсийг гэмтэхээс хамгаалдаг шим тэжээлээр баялаг олон төрлийн хоол хүнсийг идэх хэрэгтэй .

Жимс, хүнсний ногоогоор баялаг хоолны дэглэм нь олон төрлийн хорт хавдраас хамгаалахад тусалдаг.

Улаан алим

Улаан алим нь х4хний хорт хавдраас сэргийлэхэд маш сайн тусалдаг . Хальс нь  хорт хавдар үүсгэдэг уургийн нийлэгжилтийг үр дүнтэй дарангуйлж, эмэгтэй даавар дахь хавдрын хариу урвалыг дарангуйлдаг тул х4хний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг.

Манго

Судалгаанаас харахад манго их иддэг эмэгтэйчүүдэд х4хний хорт хавдар тусах эрсдэл бага байдаг. Мангонд агуулагддаг таннин хүчил нь гашуун амттай полифенолын нэг төрөл юм. Полифенолууд нь эсийн хуваагдлын мөчлөгийг тасалдуулж чаддаг байна. Усан үзмийн үр, цайнд мөн полифенол агуулагддаг .

Цитруст жимснүүд

Жүрж, бэрсүүт жүрж, нимбэг, кумкат зэрэг цитрус жимснүүд нь С аминдэмээр баялаг. Витамин С нь боловсруулсан мах идсэний дараа үүсэх нитрозамин үүсэхээс сэргийлдэг ба энэхүү витамин нь ходоодны хорт хавдар, залгиурын хорт хавдар, х4хний хорт хавдар, уушгины хорт хавдартай маш сайн тэмцдэг байна .

Долоогоно

Долоогоныг ихэвчлэн хоолны шингэцийг нэмэгдүүлэх, цусан дахь липидийг бууруулах зорилгоор ашигладаг. Энэ нь хорт хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаг бөгөөд витамин С-ээр баялаг тул хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө . Үүний хүчинд ходоодны хорт хавдар хбхний хорт хавдар тусах магадлал буурах болно .

Жүжүбэ

В-каротин, С аминдэм, В аминдэмээр баялаг энэхүү жимсэнд хорт хавдрын эсрэг идэвхитэй найрлага болох тритерпеноид агуулагддаг.

Киви

Киви нь С аминдэмээр баялаг жимс билээ. Энэ нь жүржийнхээс 4-12 дахин их, алимнаас 3 дахин, усан үзэмээс 60 дахин их витамин С агуулдаг.

Авокадо

Лютеин , магни, моно ханаагүй (эрүүл) өөх тос агуулдаг. Авокадо нь ам, х4х, түрүү булчирхайн хорт хавдартай тэмцэхэд тусалдаг бөгөөд арьсны өнгийг сайжруулдаг.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.