Эрүүл мэнд

Байцаа эрүүл мэндэд ямар ач тустай вэ ?

Байцаа нь хамгийн тэжээллэг хүнсний ногоонуудын тоонд заавал багтана. Заавал болгохгүйгээр түүхийгээр нь идэж болох тул бусад ногооноос ялгардаг . Байцааны эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусууд:

Байцаа нь хорт хавдар үүсэхээс сэргийлдэг. Энэхүү ногоо нь лупеол, дииндолиметан, синигрин зэрэг хорт хавдрын эсрэг хүчтэй шинж чанартай ферментүүдийг агуулдаг .

Ялангуяа х4хний хорт хавдар тусах өндөр магадлалтай эмэгтэйчүүд заавал идэх хэрэгтэй .

Мөн байцаа нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул үрэвсэлтэй тэмцэхэд тусална .

Ходоодны шархыг эмчлэнэ. Судалгаанаас харахад байцаа нь ходоодны шархлаатай хүмүүст сайнаар нөлөөлдөг. Байцааны энэхүү гайхалтай ач холбогдлын талаар хийсэн судалгааг саяхан Стэнфордын Их Сургуульд хийсэн бөгөөд байцаагаас гаргаж авсан жүүс нь ходоодны шархлаагаар шаналж буй хүмүүс тохирох хамгийн сайн эм билээ .

Байцаа нь байгалийн гаралтай дархлааг сайжруулах эм юм . Хэрэв та дархлаагаа сайжруулахыг хүсвэл байцаа идэж байгаарай. Шинжлэх ухаан ч үүнийг баталсан! Энэхүү хүнсний ногоо нь өөрө маш их хэмжээний С витамин агуулдаг ба С витамин нь дархлааг сайжруулдаг ач холбогдолтой юм .

Нүдний хараанд сайнаар нөлөөлнө. Орчин үеийн нийгэмд харааны доройтол нь газар аваад байгаа том асуудал билээ. Байцаа нь бета-каротин их хэмжээгээр агуулдаг бөгөөд энэ нь нүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг .

Хэрэв та үзэсгэлэнтэй, эрүүл арьстай болохыг хүсч байвал илүү их байцаа идэж байгаарай . Байцааны чөлөөт радикалтай тэмцэх шинж чанар нь арьсыг хөгшрүүлдэг гэмтлээс хамгаалахад тусалдаг.

Өтгөн хаталтыг эмчлэнэ. Хэрэв та өтгөн хатах өвчнөөр шаналж байгаа бол байцаа идэж байгаарай .  Байцаа нь маш их хэмжээний эслэг агуулдаг тул хоол боловсруулах тогтолцоог идэвхжүүлж өтгөн хатахаас сэргийлдэг.

Мөн байцаа нь булчингийн өвдөлтийг намдаах үйлчилгээтэй. Байцаанд сүүний хүчил гэж нэрлэгддэг хүчил байдаг бөгөөд энэ нь булчингийн өвдөлтийг намдаахад ихээхэн тусалдаг.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.