Эрүүл мэнд

Усан үзэм эрүүл мэндэд ямар ач тустай вэ ?

Энэхүү нийтлэлээрээ усан үзмэнд агуулагддаг ресвератрол эрүүл мэндэд ямар ач тустай болохыг бичлээ . Ийм ач тустай :

Жин хаялтыг дэмжинэ . 

Жоржиа мужийн их сургуулийн доктор МэриАнне ДеллаФерагаар удирдуулсан нэгэн судалгаагаар ресвератрол нь жин хаяхад 2 төрлөөр тусалдаг болохыг тогтоожээ: 1) эсийн өөх тос хадгалах чадварыг эрс бууруулдаг. ойролцоогоор 130 хувь;2) өөхний эсүүд хэвийн хэмжээнээс 246 хувиар их хэмжээгээр задрахад хүргэдэг байна.

Зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө . 

Судалгааны явцад резвератрол нь судасны тэлэлтийг сайжруулах чадвартайг харуулсан бөгөөд ингэснээр судсаар дамжин цус амархан урсдаг болдог гэнэ. Мөн судасны ханыг сулруулж, диаметрийг нь томруулж, улмаар цусны даралтыг бууруулж, биеийн бүх хэсэгт илүү их хэмжээний цус дамжиж, хүчилтөрөгч, шим тэжээлийг биеийн эсэд хүргэдэг болохыг нотлосон байна. Өөр нэг судалгаагаар ердөө 10 мг нэмэлт резвератрол нь зүрхний шигдээсийн эрсдэлт хүчин зүйлүүдийг эрс бууруулдаг болохыг тогтоожээ.

Тархины хүчийг сайжруулна

Их Британийн нэгэн судалгаагаар резвератрол өгсөн оюутнуудын тархин дахь цусны урсгал 200 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс улбаалан эрдэмтэд ресвератрол нь бидний сэтгэцийн хариу үйлдлийг хурдасгахад тусална гэж үздэг болжээ.

Арьсны хорт хавдраас хамгаална. 

Олон тооны судалгаагаар ресвератрол нь хорт хавдарт эсрэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Судалгаанаас харахад резвератрол нь арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, арьсны хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг байна .

Үүнээс гадна, энэхүү хүчтэй тэжээллэг бодис нь хорт хавдрын цацрагийн эмчилгээний нэмэлт хэрэгсэл болоход тусалдаг ба бие махбодийг туяаны эмчилгээнээс хамгаалдаг байна .

Урт наслах генийг дэмжинэ . 

Резвератрол нь өөрөө урт наслахад тусалдаг үүнийг идэвхжүүлдэг тэжээллэг бодис юм .

Чихрийн шижинтэй тэмцэнэ

Алберт Эйнштейний Анагаах Ухааны Коллежийн хийсэн судалгаагаар ресвератролоор эмчилсэн хүүхдийн чихрийн шижин цусан дахь сахарын хэмжээ 10 хувиар буурсан байна.

Үрэвслийг багасгана

Ресвератрол нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд зүрхний өвчинд сайнаар нөлөөлнө .

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.