Эрүүл мэнд

Улаан лооль яагаад идэх хэрэгтэй вэ ?

Улаан лооль нь заавал идэх хэрэгтэй эрүүл хүнсүүдийн нэг билээ . Харин та энэхүү нийтлэлийг уншаад улаан лооль авья гэсэн бодол толгойнд чинь орно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэхүү нийтлэлээр аль нэг албан газрын улаан лоолийг суртачлаагүй болно .

Хараанд сайнаар нөлөөлнө

Улаан лооль нь хараанд сайнаар нөлөөлдөг А аминдэмийг их хэмжээгээр агуулдаг. Мөн А аминдэм нь үсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг .

Бөөрийг эрүүлжүүлнэ .

Улаан лоолийг үргүй иддэг хүмүүсийн дунд бөөрний чулуу, цөсний чулуу үүсэх нь бага байдаг.

Архаг өвдөлтийг намдаагч

Улаан лооль нь өвдөлт намдаахад чухал үүрэгтэй жимс юм. Нурууны өвчин, үе мөчний үрэвсэл болон бусад архаг өвдөлтийг намдаахын тулд улаан лооль идэж байгаарай . Улаан жимсэнд маань каротиноид ба флавоноид агуулагддаг ба архаг өвдөлттэй тэмцэхэд тусалдаг .

Жин хасалтыг дэмжинэ

Улаан лооль нь жин хаяхад тусалдаг. Хэрэв та хоолны дэглэм, дасгалын төлөвлөгөөтэй байгаа бол үүнийхээ нөлөөг сайжруулахын тулд улаан лооль идэж байгаарай .

Эрдэс бодисоор баялаг

Фолат, кали, А, С, К аминдэм нь улаан лоолинд агуулагддаг.Энэ жимс нь бага илчлэгтэй , эрүүл холестринтай тул тогтмол хэрэглэж байх нь зүйтэй .Мөн зэс, магни, ниацин, тиамин зэргийг агуулдаг бөгөөд эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай.

Эслэг

Нэг улаан лооль нь өдөрт авах хэрэгтэй эслэгийн 7 хувийг агуулдаг .

Цусан дах сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ

Хром нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг. Улаан лооль нь үүгээр баялаг жимс билээ .

Ликопен

Остеопороз, ликопен, улаан лоолийн найрлага дахь кальци, витамин К нь ясыг бэхжүүлэх чадвартай .

Улаан лоолийн найрлага дахь ликопин нь арьсыг гайхалтай харагдуулахад тусалдаг. .

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.