Эрүүл мэнд

Бодисын солилцоог түргэсгэхэд туслах хүнсний бүтээгдэхүүнүүд

Биеийн өөх шатаах чадвар нь тухайн хүний ​​эрүүл мэндийг ерөнхийдөө харуулж байдаг. Бие махбодийн бодисын солилцоо энэ үйл явцад маш их үүрэг гүйцэтгэнэ. Харин одоо бодисын солилцоог түргэсгэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.

Лентил

Төмрийн дутагдал нь таргалалттай урвуу хамааралтай. Нэг ёсондоо төмөр нь жин хаяхад чухал үүрэг гүйцэтгэдэг . Эмэгтэйчүүдийн 20 хувь нь төмрийн дутагдалтай байдаг. Гэхдээ битгий сандраарай.  Лентил нь төмрийн хэрэгцээний 35 хувийг хангадаг. Өдөрт 1 аяга байхад л хангалттай .

Сүү

Кальци нь бие махбод дахь өөх тосны солилцоог илүү үр дүнтэй болгоход тусалдаг байна.

Кофе

Кофе нь бодисын солилцоог 16 хувиар ихэсгэдэг гэсэн судалгаа байдаг .

Ногоон цай

Ногоон цайнд агуулагдах EGVG хэмээх ургамлын нэгдэл нь өөх тос шатаалтыг өндөр хувьтай дэмждэг байна .

Чили чинжүү

Чили чинжүүнд агуулагдах капсаицин нь хүний ​​биеийн бодисын солилцоог дээд түвшинд хүргэдэг шидтэн билээ.

Бүхэл үр

Боловсруулсан үр тариаг задлах үед хүний бие нь илүү их нэмэлт хүчин чармайлт гаргаж өгдөг. Үүний ачаар өөх илүү шатаж болно .

Өөхгүй мах

Өдөр бүр өөхгүй 200 грам мах идэж байгаарай. Мах нь өөрөө төмөр болон бусад эрдэс бодисоор баялаг байдаг . Төмрийн дутагдлаас болж бодисын солилцоо удааширдаг болохыг эхний хүнсэн дээр дурдсан . Мах идсэнээр бодисын солилцоо хурдсах болно .

Өндөгний цагаан

Өндөг нь Д аминдэм ба уургийн эх үүсвэр юм. Үүнээс өндөг нь бодисын солилцоог хурдасгадаг ид шидтэй билээ  .

Ус

Усны дутагдал нь бодисын солилцоог удаашруулдаг .

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.