Эрүүл мэнд

Холестрины түвшинг бууруулахад туслах хүнсний бүтээгдэхүүнүүд

Холестеринтэй тэмцхэд туслах хүнсний бүтээгдэхүүнүүд

Холестерол нь орчин үед маш олон хүний шүдний өвчин болоод байгаа билээ. Харин үүнтэй тэмцэхэд туслах хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэгтгэн хүргэж байна .

Шоколад

Сүүтэй шоколадыг бодвол хар шоколад гэх гашуун шоколад нь антиоксидант ихтэй байдаг . Цусны ялтасыг хооронд нь холбохоос урьдчилан сэргийлэхийн тулд бидний биед флавоноид хэрэгтэй. Энэнь судасны түгжээг тайлахад тусалдаг. Флавониод гэдэг нь хар шоколаданд агуулагддаг антиоксидант билээ .

Муу холестерины исэлдэлтээс урьдчилан сэргийлэх, сайн холестерины хэмжээг нэмэгдүүлэхийн тулд өдөр тутамдаа хар шоколад идэж байгаарай .

Самар

Хэдийгээр дунд зэргийн өөх тостой боловч тэжээллэг моно ханаагүй өөх тос агуулсан самар нь өөх тос багатай хоолны дэглэмээс хоёр дахин их ашиг тустай байдаг. Омега-3 агуулдаг тул зүрхэнд тустай. Моно-ханаагүй өөх нь үе мөчний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Цай

Цайны найрлага дахь антиоксидант нь тайвшруулдаг ба судас өтгөрөхөөс сэргийлдэг ач тустай.  . Цайнд агуулагдах флавоноид хэмээх антиоксидант нь холестерины түвшинг бууруулж, цусны даралтыг бууруулдаг.

Антиоксидант өндөртэй цай ууя гэж бодож байвал ногоон цай уугаарай . Энэ нь хамгийн их антиоксидант агуулдаг цай юм .

Маргарин

Маргарин дах Бэнэко нь  холестерины түвшинг бууруулдаг.

Шар буурцаг

Хоол хүнсэн дэх ханасан өөх тосныхоо хэмжээг бууруулахыг хүсвэл шар буурцаг идэж байгаарай .

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.