Эрүүл мэнд

Кофеноос татгалзах хэрэггүй гэдгийг батлах шалтгаанууд

Кофе нь залуужуулах үр нөлөөтэй гэдгийг мэдэх хүн цөөнгүй байх.Халуун хүйтэн эсэхээс үл хамааран АНУын насанд хүрэгчдийн 83 хувь нь энэхүү гашуун ундааг хэрэглэдэг байна.

Ихэнх хүмүүс кофег эрүүл мэндэд муу гэж үздэг . Яг үнэндээ тийм биш юм . Харин одоо кофены эрүүл мэнд болон оюун ухаанд үзүүлэх үр ашигтай танилцацгаая .

Антиоксидантаар баялаг 
Антиоксидант болон үүнд агуулагдах тогтворгүй молекулууд нь биеийн эсийг гэмтээдэг чөлөөт радикалуудаас хамгаалж өгдөг . Мөн энэ хүчирхэг молекулууд нь зүрх судасны өвчин, хорт хавдрын хөгжил, чихрийн шижин болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх замаар биеийг эрүүл болгодог байна .

Шим тэжээлээр баялаг
Кофены үр витамин, эрдэс бодис, ферментээр баялаг. Харамсалтай нь, тэдний ихэнх нь боловсруулагдах явцад устаж үгүй болдог. Гэсэн хэдий ч боловсруулалт хийсэн ч үлддэг бодисууд байдаг . Жишээгээс дурдвал рибофлавин, ниацин, тиамин, пантотенийн хүчил, кали, манган .

Оюун ухааны чадварыг сайжруулдаг ач тустай .
Кофеиныг сэргээдэг бодис  гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Мөн байгалийн гаралтай химийн энэхүү бодис нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг ач тустай. Судалгаанаас харахад кофеин нь ой санамжийг сайжруулахаас гадна хариу урвалын хугацааг сайжруулдаг болохыг тогтоожээ. Кофеин нь сэтгэл хөдлөлийг сайжруулж, сэтгэл санааны хямралтай тэмцэхэд тусалдаг олон тарлийн нейротрансмиттерийг ялгаруулдаг.

Кофе нь жин хаяхад тусалдаг
Яагаад кофе нь жин хаяхад тусалдаг юм болоо гэж гайхаж магадүй л юм  . Учир нь энэ нь бодисын солилцооны хурдыг түргэсгэж, өөх эсийг илүү үр дүнтэй, хурдан шатаах боломжийг олгодог. Кофе нь биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг сайжруулдаг бөгөөд дасгалын үеэр хэрэглэх нь нэн тохиромжтой .

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.