Эрүүл мэнд

Тоор жимс нь эрүүл мэндэд ямар ач тустай вэ ?

Хятадын хойд хэсгээс гаралтай энэхүү  жимс нь эрүүл мэндэд үзүүлэх олон тооны ашиг тустай байдаг  . Харин одоо тэдгээртэй танилцацгаая.

Жингээ хасаж байгаа болон хянаж байгаа хүмүүст нэн тохиромжтой . Дунджаар тоор нь  35-50 калори илчлэгтэй байдаг. Энэ нь таны гэдсийг дүүргэж, өлсгөлөнгөөс ангижруулдаг олон тооны хүнсний эслэг, ус агуулдаг.

Өдөрт 1 тоор идэх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулахад тусална. Энэ жимс нь антиоксидант агуулдаг тул өөхний исэлдэлт, улмаар артерийн хананд холестерин хуримтлагдахаас сэргийлдэг. Антиоксидантаар баялаг тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой .

Тооронд агуулагддаг А, С витамин нь арьсанд сайн нөлөөтэй.

Дээр дурьдсан хоёр тэжээл нь эсийг чөлөөт радикалуудыг гэмтээхээс хамгаалдаг. Хөгшрөхгүй арьсаа залуу хэвээр нь байлгахыг хүсвэл тоор жимс идэж байгаарай.Тоор агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн их байдгийг бүсгүйчүүд их мэдэх биз ээ .  Тоорны маск нь арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг . Тоор чанаж нухаад арьсанд 10аас 15 минут тавиад нүүрээ цэвэрлээрэй .

Ядаргаанд орсон хүмүүсийг стресснээс ангижрахад тусална . 

Тоор нь шээс хөөх эм учраас тогтмол идсэнээр бөөр болон давсаганд сайнаар нөлөөлнө .

Тоор нь өөрөө эслэгээр баялаг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг ач тустай . Энэ нь бага зэргийн тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд өтгөн хаталттай хүмүүст үүнийг тогтмол идэж байхыг зөвлөж байна. Хүнсний эслэг ба түүний тайвшруулах үйлчилгээ нь гэдэс болон түүний ханыг цэвэрлэхэд чухал үүрэгтэй билээ .

Цээж хорсолт болон ходоодны өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг . Тоорны усны агууламж нь ходоодны салст бүрхэвчийг цочроодог ходоодны хүчлийг шингэлж, эрүүлжүүлдэг ач тустай.

Тооронд агуулагддаг витамин С нь  дархлааг сайжруулахад тусалдаг. Коронавирус болон ханиадтай энэ хүнд хэцүү үед тоор идэж дархлаагаа дэмжээрэй .

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.